Мэргэжлийн сүмогийн башё болгоны дараа явагддаг Ёкозүнагийн зөвлөлийн хуралдаан энэ сарын 25-нд Кокүгикан ордонд явагдлаа.
Зөвлөлийн тэргүүн Ямаүчи Масаюки хуралдааны дараа “Ёкозүна Тэрүнофүжиг нурууны гэмтэл, өвчин гээд дохён дээр барилдахад маш хэцүү байдалд байгааг нь бид ойлгож байгаа. Гэхдээ Тэрүнофүжи ийм байдалтай ч тойргийн барилдаанд оролцож, аваргын дохёнд гарах ёслол үйлдэн, бөх сонирхогчидтой уулзах зэргээр сүмо бөхийн төлөө зүтгэж байгааг нь үнэлэх хэрэгтэй. Эдгэрээд бүрэн эрүүл саруул эргэн ирэхийг нь хүлээнэ. 11 буюу тун даруухан даваатай түрүүлсэн ч гэсэн Такакэйшёо кадобан байхдаа түрүүлсэн нь үүрэг хариуцлагаа бүрэн биелүүллээ гэж үзэж болно. Халз барилдаанд зайлж яллаа гэж бичих, шүүмжлэх хэвлэл мэдээллийн хэрэгсэл байсан. Гол нь бэртэл гэмтэлтэй байхдаа түрүүлсэн гэдэг нь бодит баримт. Ирэх Кюүшюү башёд үнэхээр гялалзсан амжилт үзүүлбэл ёкозүна цолны талаар хэлэлцэж болно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )