Ханжоу 2022: Б.Гончигсүрэн хагас шигшээд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 26

А.Түмэнбаяр, Гэрэл зургийг Ч.Ганбат

Өнөөдөр Азийн 19 дүгээр наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн эмэгтэй 78, +78 кг, эрэгтэй 90, 100, +100 кг-ын жингийн барилдаанууд явагдаж байна.

Эрэгтэй 100 кг-ын жинд Хилчин спорт хороо, Жи-Мобайл компаний тамирчин Батхуягийн Гончигсүрэн хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа БНСУ-ын Вүн Жон-Хүнийг яллаа. Хагас шигшээд манай бөх АНЭУ-ын Жафар Костоевтой барилдана. Хоорондоо хоёр таарч, тус бүр нэг ялаад байгаа юм.

Харин 78 кг-д ОУХМ Отгонбаярын Хүслэн Филиппиний бөхийг ялаад хэсгийн аваргын төлөө БНСУ-ын тамирчинд ялагдснаар торгуулийн тойрогт хүч үзлээ. О.ХҮСЛЭН торгуулийн тойрогт Тайваны тамирчинг боох мэхээр ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Эрэгтэй 90 кг-д Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Гантулгын Алтанбагана Афганистаны Фейсел Жабарыг торгуулиар ялсан бол ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл АНЭУ-ын Магомедомар Магомедомаровыг нэмэлт цагт хоёр торгуулаар илт ялж яваад алдаа гаргаж даралтаар цэвэр ялагдлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2023 оны 09 сарын 26

Жүдо, чөлөөтийнхөн энэ Лхагвагэрэл, Цэцэнцэнгэл энэ тэр гэсэн явдаг жорлонгуудаас салмаар байна аа, үндэсний бөх барилддаг улс ер нь олон улсын тэмцээн уралдаанд явцгүй, сахилга бат тааруу, зан авирын доголдолтой иймэрхүү улс бусаддаа ч муу нөлөөтэй, баг хамт олны уур амьсгал эвдэнэ, хэцүү ш дээ

0  |  2
Top