А.Түмэнбаяр, Гэрэл зургийг Ч.Ганбат
Өнөөдөр Азийн 19 дүгээр наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн эмэгтэй 78, +78 кг, эрэгтэй 90, 100, +100 кг-ын жингийн барилдаанууд явагдаж байна.
Эмэгтэй 78 кг-д ОУХМ Отгонбаярын Хүслэн Филиппиний бөхийг ялаад хэсгийн аваргын төлөө БНСУ-ын тамирчинд ялагдсанаар торгуулийн тойрогт хүч үзлээ. Тэрээр торгуулийн тойрогт Тайваны тамирчинг боох мэхээр ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
Эмэгтэй +78 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн Казахстаны Камила Берликашийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар их шөвөгт үлдлээ.
Харин эрэгтэй +100 кг-д О.Цэцэнцэнгэл торгуулийн барилдаандаа Казахстаны Галимжан Крикбает иппон бууснаар өрсөлдөөнийг орхив.
-100 кг-ын жинд Батхуягийн Гончигсүрэн эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа БНСУ-ын Вүн Жон-Хүнийг ялсан. Хагас шигшээд манай бөх АНЭУ-ын Жафар Костоевийг цэвэр ялснаар аваргын алтан медалийн төлөөл барилдах боллоо.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ хэд маань тааруухан байна даа.Бэлтгэл хийгээгүй юмуу..нэг л гөшсөн барилдах юм,дайчин эрэмгий шинж огт алга\n
Жудогийнхон маш их мууджээ хөөрхий. Ийм муу азийн тоглолтуудад суулийн 3-4 удаа орж байгаагүй