А.Түмэнбаяр, Гэрэл зургийг Ч.Ганбат
Өнөөдөр Азийн 19 дүгээр наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн эмэгтэй 78, +78 кг, эрэгтэй 90, 100, +100 кг-ын жингийн барилдаанууд явагдаж байна.
Эрэгтэй 90 кг-ын жинд Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны тамирчин, Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга ОУХМ Гантулгын Алтанбагана Афганистаны тамирчныг ялаад, дараа нь Казахстаны Дидар Камзаг нэмэлт цагт торгуулиар ялж хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд олимпын хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Узбекистаны Давлат Бобоновтой барилдаж, ялагдсанаар хүрэл медалийн төлөө өрсөлдөх боллоо.
Өрсөлдөгч нь Ливаны чечень бөх CARAMNOB Sagaipov.
Сэтгэгдэл ( 0 )