Ханжоу 2022: А.Адъяасүрэн хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 26

А.Түмэнбаяр, Гэрэл зургийг Ч.Ганбат

Өнөөдөр Азийн 19 дүгээр наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн эмэгтэй 78, +78 кг, эрэгтэй 90, 100, +100 кг-ын жингийн барилдаанууд явагдаж байна.

Жүдо бөхийн эмэгтэй +78 кг-ын жинд ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт БНСУ-ын Ким Хаюүнд цэвэр ялагдснаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

"Алдар" спорт хороо, АПУ хувьцаат компаний тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Тулика Мааныг нэмэлт цагт торгуулиар ялснаар Азийн наадмаас Монгол Улсын багийн зургаа дахь, жүдочдын гурав дахь хүрэл медалийг хүртлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top