105 дугаар сургуулийн захирал Р.Дүгэрсүрэн, талийгаачийн хэн гэдгийг нь ч мэдэхгүй явна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20


 

Энэ сарын 16-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 105 дугаар сургуулийн өргөтгөл нурж нэг хүний амь эрсэдсэн. Баригдаж байсан өргөтгөлийн дээврийн хэсэг нурсаны улмаас гурван хүн дарагдсан юм. Тэдний хоёр нь амьд үлдсэн бол нэг нь газар дээрээ нас баржээ. Урьдчилсан дүгнэлтээр тулгуур баганын цементийг бүрэн хатаагүй байхад барилгын ажил хийснээс осол болсон гэж тогтоосон.  Харин тус сургуулийн захирал Р.Дүгэрсүрэн “ Уг барилгын ажилд манай сургууль оролцох ёсгүй. Тиймээс энэ ослыг өөрсөддөө огт хамааралгүй”  гэж үзэж байгаа юм. Түүний хэлж байгаагаар осол гарсан барилгыг Сонгино хайрхан дүүргийн 11, 28 дугаар хорооны ядуу иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх зорилгоор үйлчилгээний  зориулалтаар барьж байгаа гэнэ. Харин байрыг барих газар олдохгүй явсаар 105 дугаар сургуулийн дулааны шугамыг бараадсан гэв. Тиймээс Р.Дүгэрсүрэн захирлын хувьд талийгаачийг хэн гэдгийг нь ч мэдэхгүй гэнэ.   

А.Туяа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top