Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатартай Төрийн тэргүүний хийж буй болон ойрын үе хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцлаа. Тэрбээр Ерөнхийлөгчийн ойрын үед хийх гадаад айлчлалууд, Тэрбум мод, Хүнсний хувьсгал зэрэг хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, дотоодод үйлдвэрлэж буй архины хатуулгийг бууруулж, архидалттай тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа, Хархорин хотыг сэргээн байгуулах ажлын явц, төлөвлөгөө зэрэг сэдвийг хөндөн ярьсан юм.
ОН ДУУСТАЛ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТАВАН ТОМ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
-Монгол Улсын гадаад харилцаа сүүлийн үед эрс эрчимжиж байна. Энэ талаар Төрийн тэргүүний хэрэгжүүлж буй ажлуудаас танилцуулна уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаад харилцааг идэвхжүүлэх талаар нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жишээнүүдээс дурдвал саяхан НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцлоо. Мөн Куба улсын Гавана хотод болсон Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн хуралд оролцоод ирлээ. Сүүлийн жил гаруйн хугацаанд гадаадаас томоохон айлчлалуудыг хүлээж авсан.
Польшийн Ерөнхийлөгч А.Дуда,Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Киргизстаны Ерөнхийлөгч С.Жапаровын айлчлал, Ватиканы /Гэгээн ширээт улс/-ын тэргүүн, Ромын Пап Францисын айлчлал зэргийг нэрлэж болно. Мөн манай төр, засгийн хэмжээнд Канадын парламентын дарга, ОХУ-ын Төрийн Думын дарга, Унгарын Дээд танхимын даргын зэрэг томоохон айлчлалууд боллоо.
-Оны сүүлийн улиралд өөр томоохон айлчлал бий юу?
-Он дуустал дахиад таван том айлчлал байгаа. Эдгээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад айлчлалууд юм. Аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Францад төрийн айлчлал хийнэ. Гадаад харилцааны яамнаас өгч буй мэдээгээр бол Монгол Улсын Төрийн тэргүүн анх удаа тус улсад төрийн айлчлал хийх юм байна. Өмнө нь бол албан ёсны айлчлалууд хийж байжээ. Үргэлжлүүлээд “Бүс ба зам” хөтөлбөрийн 10 жилийн ой, олон улсын дээд хэмжээний гурав дахь чуулганд оролцоно. Энэ үеэр БНХАУ болон бусад орны Төрийн тэргүүн нартай уулзалт хийнэ. Арваннэгдүгээр сарын эхээр Вьетнам, Лаос улсад албан ёсны болон төрийн айлчлал бий. Мөн сарын сүүлээр “Уур амьсгалын өөрчлөлт”-ийн 27 дугаар их хурал, дээд хэмжээний уулзалтад оролцоно. Энэ арга хэмжээ Дубай хотод болох учраас Булангийн хоёр улсад Төрийн айлчлал хийх юм. Ингэж өндөр дээд хэмжээний айлчлалуудын давтамж ойртож, Монгол Улсад гадаадын өндөр түвшний зочид айлчлах нь нэмэгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс гадаад харилцааны чиглэлд нэлээд өндөр ачаалалтай ажиллаж байна.
Өнгөрсөн долоо хоногт СNN улс орнуудын гадаад нэр хүндийн талаарх томоохон судалгааг дэлхийн улс орнуудын хэмжээнд гаргасан байна лээ. Тэнд Монгол Улсын гадаад нэр хүнд сүүлийн үед 30 хувиар өсөж, өндөр өсөлттэй топ таван орны нэг болсон байна гэж судалгаандаа бичсэн байна. Үүнийг дагаж Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд нэлээд өсөөд буйг хэлэхэд таатай байна.
МОНГОЛД 2026 ОНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР ТҮҮХЭН ТОМООХОН ХУРАЛ БОЛНО
-Үндэсний хэмжээнд зарласан хөтөлбөрүүдийн хэрэгжилт ямар байгаа бол?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний хэмжээний хэд хэдэн хөтөлбөр зарласныг бүгд мэднэ. Байгаль орчин хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр “Тэрбум мод” зэрэг нэлээд ажил хийж байгаа. Анх “Тэрбум мод” хөдөлгөөнийг эхлүүлж байхад Монгол Улс жилдээ есөн сая мод тарьдаг, тэр орчим тарьц суулгац бэлддэг чадавхитай байсан. Өнгөрсөн 2022 оны жилийн эцсийн дүнгээр жилд 45 сая мод тарьж, тийм хэмжээний тарьц бэлддэг нөөцтэй боллоо. Аж ахуйн нэгжүүд, мод үржүүлгийн компаниудыг байгуулсан. Техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийсэн. Сургалт явуулсан. Иргэдийн дунд мод тарих хөдөлгөөн өрнүүлж, сурталчилгааны ажил хийлээ. Одоо Монгол Улс жилдээ 40 гаруй сая тарьц суулгац бэлдэж, мод тарьдаг болж байна. Хоёр жилийн дараа гэхэд жилдээ 100 сая тарьц суулгац бэлддэг, тарьж ургуулдаг болох зорилго тавилаа. Ингэж чадах юм бол бид жилдээ тэр хэмжээний мод тарьдаг болж, тэрбум модоо тарих нөөц боломж бүрдэнэ гэж тооцож байгаа.
Үүнийг дагаад ойжуулалттай холбоотой бусад ажил сэргэж байна Өмнө нь МУИС дээр Ойн анги бараг хаагдаад хоёрхон оюутантай байсан. Одоо 25 оюутан сурч байгаа. Хүүхдүүд энэ ангид элсэлтийн шалгалт өгдөг болсон. Байгаль орчны чиглэлээр мэргэжилтэн бэлддэг хэд хэдэн МСҮТ байгуулж байна. Төрийн болон төрийн цэргийн байгууллага, орон нутгийн байгууллагуудын хүрээнд мод тарих чиглэлүүд гарч, тодорхой амлалтууд авч, аж ахуйн нэгжүүдэд ч энэ чиглэлд нэлээд ажил хийж байна.
Мөн олон улсын тавцанд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлдэг, хурал зөвлөгөөн зохион байгуулдаг болж байна. Хамгийн том нь ирэх 2026 онд Олон улсын талуудын конвенцийн 17 дугаар их хурлын дээд хэмжээний уулзалтыг Монгол Улс авах гэж байгаа. Түүнд 90 гаруй орны дээд хэмжээний зочид, 7000 гаруй төлөөлөгч ирэх байх. Ажлын хэсгийн хурал, экспертүүдийн хурал, дээд түвшний болон сайд нарын хурал гээд 21 хоног үргэлжилнэ. Энэ бол Монголын түүхэнд хамгийн том уулзалт, хурал болох юм. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед АСЕМ хуралдаж 25 орны 30 гаруй дээд хэмжээний зочид ирж байсан.
2026 оны хурал бол Монголын байгаль орчны нөхцөл байдлыг олон улсын тавцанд гаргаж ирэх маш чухал арга хэмжээ болох байх. Ялангуяа Цөлжилтийн эсрэг хэрэгжиж буй конвенцийн хурлыг Монгол Улс авч байгааг онцолж хэлье.
ХҮНСНИЙ НОГОО ТАРИХАД УРАМШУУЛАЛ, ЗЭЭЛ ОЛГОДОГ БОЛОВ
-Хүнсний хувьсгал хөтөлбөрийн хэрэгжилт хэрхэн явж байгаа вэ?
-Хоёр дахь том хөтөлбөр бол Хүнсний хувьсгал. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах томоохон тогтоолын төслийг өнгөрсөн жил УИХ-аар баталсан. Энэ дагуу 1,7 их наяд төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд гаргах ёстой. Энэ онд 500 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр гаргаад байна. Улсын төсвөөс 223 тэрбум төгрөг гарсан. Эхний үр дүн гарч эхэллээ. Сая Монгол Улсын Ерөнхийлөгч тариалангийн бүсэд ажиллаж ургац хураалттай танилцаад ирлээ. Улсын хэмжээний хэрэгцээг төмс, сонгино, лууван, манжин гээд ил талбайд тарьдаг долоон төрлийн хүнсний ногоогоор хангах хэмжээ Хүнсний хувьсгал зарлах үед 60 хувьтай байсан. Энэ жил 82 хувийг хангахаар болж байна. Юунаас болж ийм өсөлт гарах болов гэхээр өнгөрсөн оны улсын төсвөөс эхлээд төмс, хүнсний ногоо тарьж буй хүмүүст тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгодог боллоо. Улаанбуудайд олгодог урамшуулал шиг хүнсний ногоонд урамшуулал өгдөг болсон.
Хоёрт, хүнсний ногоо тариалдаг аж ахуйн нэгж, иргэдэд зээл олгодог болсон нь үр дүнгээ өглөө. Урьд нь тэд зээл авъя гэхээр барьцаанд тавих зүйлгүй байсан. Ингээд Монголбанкнаас шийдвэр гарч хашааны газар ч бай, нэг га, 10 га ч бай газарт ногоо тарьж байгаа хүмүүст газраа барьцаалаад зээл авах боломж олгосон. Хүнсний ногоо тарьж буй хүмүүст зөвхөн энэ жил гэхэд 59 тэрбум төгрөг гаргалаа. Өмнө нь энэ салбарт ийм хэмжээний зээл гараагүй юм билээ. Нөгөө талаар техникийн шинэчлэл зэрэг дээр мөнгө гаргах зэрэг бодитой үр дүнгүүд гарч байна. Бас нэг зүйл хэлэхэд социализмын үед бид давсны хэрэглээнийхээ 90 гаруй хувийг дотоодоосоо хангадаг байсан. Бид Хүнсний хувьсгал зарласныхаа дараахан буюу өнгөрсөн онд таван сарын хэрэглээний дүнг харж үзэхэд нийт давсны хэрэглээнийхээ гуравхан хувийг дотоодоосоо хангаж байв. Тэгвэл энэ оны жилийн эцсийн дүнгээр 20 гаруй хувийг өөрсдөө хангадаг болж байна. Дөрвөн томоохон давстай нуур, нэг уул байдаг. Тэдний маргаантай байсан бүх асуудлыг шүүхээр шийдвэрлэсэн. Эхнээсээ Шүдэн уулын давс гэх зэргээр савлагаа хийж иргэдийн гарт хүргэж байна. Иргэдийн хэрэглээнээс гадна техникийн давсны хэрэглээ их байдаг. Энэ мэтчилэн бүтээгдэхүүн тус бүр дээр яривал тодорхой үр дүн гарч эхэлж байгаа.
АРХИНЫ ХАТУУЛГИЙГ 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД 10 ГРАДУСААР БУУЛГАНА
-Эрүүл монгол хүн хөтөлбөрийн хэрэгжилтээс танилцуулах уу?
-Эрүүл монгол хүн хөтөлбөр гурав дөрвөн томоохон зорилттой. УИХ-д энэ талаар авах арга хэмжээний талаар тогтоолын төсөл өргөн барихаар бэлтгэж байна. Удахгүй Засгийн газрын хуралдаанд оруулна. Энэ жилээс эхлэн таван жилийн хугацаанд ард иргэдийг эрүүл чийрэг байлгах, бие бялдрыг сайжруулах чиглэлээр арга хэмжээнүүд авна. Хуучин бол нас насны хүмүүсийн хэрэгжүүлдэг биеийн тамирын норматив гэж байсан шүү дээ. Эрүүл зөв хооллолтод анхаарах зэрэг олон ажил бас бий.
-Архины хэрэглээ буурсан гэсэн сайн мэдээг та бүхэн дуулгасан. Тэгвэл архины хатуулгийг бууруулсан гэдгийг тэр бүр хүн анзаараагүй болов уу?
-Нэг том ажил бол архидалттай тэмцэх асуудал. Архины хуульд өөрчлөлт оруулах, Үндэсний хөтөлбөрийг өөрчлөх шийдвэр гаргасан. Нэг жилийн үр дүн нэлээд сайн гарч ирж байгаа. Сая бид хэвлэлийн бага хурал хийсэн. Монгол Улс 1990 оноос хойш анх удаа өндөр хатуулагтай буюу 39-40 градустай архины хэрэглээг 2 сая литрээр багасгасан. Нөгөө талаар шар айраг, дарсны хэрэглээ нэмэгдсэн. Архинаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт 14,3 хувиар буурсан.
Дэлгүүрт ороод архины градусыг харвал хоёр градусаар буурсан байгаа шүү дээ. Хүмүүс тэр бүр мэддэггүй, анзаардаггүй юм байна. Би нэг найранд очоод ширээн дээрх архийг хүмүүст харуулсан юм. Тэгэхэд “Нээрээ градус буурчихсан юм байна шүү дээ” гэж хүмүүс хэлж байна лээ. Бид иргэдийн нийтлэг хэрэглээний архины градусыг 36-37 болтол буулгаад байгаа. Хүмүүс дэлгүүрт ороод “Хар Чингис”, “Шар Чингис” гээд авчихдаг болохоос градусыг нь хардаггүй юм байна. Нийтлэг хэрэглээний архины үнийн зөрүү 2000-7000 төгрөг байна. Үнэ өөр болохоос хэмжээ, хэлбэр адилхан. Уудаг хүмүүст амт нь ямар байдгийг мэдэхгүй. Ямар ч гэсэн хоёр градусаар буулгасан.
Бид 10 жилийн хугацаанд 10 градусаар буулгах ёстой. Хуультай, хуулийн дагуу үйлдвэрлэгч нар хатуулаг бууруулах ажил хийнэ. Одоо бид 36-37 градусаар үйлдвэрлэж байна. Хоёр жилийн дараа 34-36,5-аар үйлдвэрлэнэ. Ингээд буулгасаар 10 жилийн дараа 28-29 градус болгох зорилт дэвшүүлсэн.
Цагдаагийн байгууллалагатай хамтраад “Намайг алгас”, “Согтуу үедээ машин битгий жолоод” гээд улирал, хагас жил болгон, ялангуяа залуус руу чиглэсэн кампанит ажлууд явуулж байна. Төрийн бүх хэрэглээнээс хатуу градустай архийг хассан. Зарлиг гарсан. Тийм учраас хэрэглээнд зөвхөн монгол шимийн архи, дарс, оргилуун дарс хэрэглэх шийдвэр гаргаад мөрдөж байна. Гадаад, дотоод томилолтын үед архи уусан хүнийг ажлаас хална. Ийм шат дараатай ажил хийж байгаа. Эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөрийн хүрээнд фитнессийн байгууллагуудыг бүгдийг даатгалд хамруулж байна гэх зэрэг цогц ажлууд хийж байна.
ХАРХОРИН ХОТЫН ДЭД БҮТЭЦ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМООХОН АЖЛУУДЫГ 2024-2025 ОНД БАГТАЖ ЭХЛҮҮЛЭХ БОДОЛТОЙ БАЙНА
-Хархорин хотыг сэргээн байгуулах талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс хэллээ. Энэ чиглэлд ямар ажил хийж байна вэ?
-Өнгөрсөн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эзэнт гүрний нийслэл Хархорин хотыг сэргээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Энэ хүрээнд Хархорин хотыг сэргээх талаар ажил явж байна. Газар, байршлаа одоогоор товлосон. Нийт 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа. Үүнээс эхний ээлжинд 10 гаруй мянган га газарт хот босох ёстой. Ерөнхийлөгч очиж хотын 0 цэгийг хатгасан. Одоо хөрсний, геодез, гидрогеологийн гурван том судалгаа хийж байна. Оны эцэст судалгааны дүн гарна. Ерөнхий төлөвлөгөөг гаргаж байна. Улсын төсвөөс найман тэрбум төгрөгийг энэ жил гаргаад зураг төсөл хийж эхэлсэн.
Ирэх хаврын бүтээн байгуулалтын улиралд гурван ажил эхлүүлэх бодолтой байгаа. Хархорин руу чиглэсэн авто зам эхлүүлнэ. Энэ жил тендер зарлаад Улаанбаатараас Лүнгийн чиглэлийн 120 км замыг Налайхын зам шиг дөрвөн эгнээ хагас хурдны зам болгох зураг төсөл хийгээд дуусаж байна. Чадвал оны сүүлээр гадны томоохон сангаас зээл орж ирэх байх. Нисэх онгоцны буудлын зураг төслийн ажил явж байна. Ирэх жил Туркийн Ерөнхийлөгч айлчилна. Энэ үеэр Турктэй хамтарч нисэх онгоцны буудал барих талаар яригдах байх, зургийн ажил хийгдэж байгаа, газраа товлосон. Шинжээчдийн багууд ажиллаж байна.
Гурав дахь нь хотын төв цэг байгуулах ажил, цогцолбор, Ерөнхийлөгчийн өргөө, холбогдох байгуулагуудын зураг төслийг хийх ажил байна. Бид 2024-2025 ондоо багтаж дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг эхлүүлэх бодолтой шахаж байна. Түр захиргааны байгууллага байгуулсан. Хархорин 500 мянган хүнтэй хот болно. Сая Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорин хотыг сэргээн байгуулах талаар НҮБ-ын индэр дээрээс үг хэлсэн. Одоо УИХ-ын намрын чуулган дээр бас үг хэлж явж буй ажил, хөтөлбөрийн талаар танилцуулна. Батлуулах зүйлүүдээ батлуулна. Нийтдээ үндэсний хэмжээний энэ мэт дөрөв, таван том төслийг Ерөнхийлөгч удирдаж санаачлаад явж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 10 )
Битгий дэмийр солиор байж байгаагаа харлдаа. Хулгай авилга үүрлэчихсэн ийм улсын нэр хүнд яаж дээшилдгийн гадаадаар дэмий тэнж бадар барьж худлаа ярьж явдаг. Нүдээ нээ улс орноо хар хулгайчуудаа. Ерөнхийлөгчдөө бялдуучилж байгаа юмаадаа. Зайлуул
Гуйлгачин орны тоонд ордог байсан монгол одоо 3-дагч ертөнцийн нэн ядуу бүүр нэн ядуу гуйлгачин улс гэдэг ангилалд ордог болсоор удлаа.\nХээл хахууль авилгал, хүний хөгжлийн индэксээр дэлхийд сүүлээсээ тэргүүлж байнаа. Энэ пиазлаа санаатайгаар улин хуцаж байга\nӨрөндөө дарагдаж өтөнд идэгдэж түвдизмд түлэгдсэн навсгар гуйлгачин улны орк монгол гадаад дотоод хар шар хувалзуудаа тэжээнэ\nНаанаа нам болж талцаж жүжиг тоглосон МАНАН мафийн алуурчид хулгайчид луйварчид монголчуудыг тохуурхан доромжилж гадаад эздийнхээ хамтаар монголын баялагийг идэж цуслан оффшорт 40 тэрбум доллорыг нуужээ\n
Сайн ажилл аж байгаа ёрөнхиылөгчийн тамгын газарт баяр хүргэё
утга учиргүй баахан зардлаар үр ашиггүй гадаад улс оронд тэнүүчилсэнээр улсын рейтинг өснө гэж юу байхавдээ. өөрийгөө зугаацуулсан энэ хулгайч хурдхан хугацаа нь болж далд ороосй 14 эрбумын, ЖДҮ-ийн бас нүрсний хам хэрэгтэн шүүдээ
Дэлхийн гуравдугаар дайн ба Евразийн шинэ эриний геополитикийн хүрээнд өмнө микроскопоор хайгаад ч нүдэнд өртдөггүй байсан Монголын эрэлт хэрэгцээ гэж цоо шинэ үзэгдэл гарч ирж байгааг CNN онцолжээ. Түүнээс дотоодын хүчин зүйл хүн амын хөгжлийн үзүүлэлт, авилга, хээл хахууль, төрийн засаглалын доройтол гээд нэлээд олон үзүүлэлтээр бид сүүл мушгиж яваа. Энэ үүднээсээ Монгол улсын гадаад нэр хүнд тун барагтайхан байгаа. Үүнд хувь нэмэр оруулагч нь түүгээр ч барахгүй манлайлагчдын нэг нь энэ гар л даа.
Ха ха ха. Хэний хэлж байгаа үг вэ?
монголын улс төрчдийг луйварчин , ард түмнийг хулгайч гуйлагчин гэж хардаг болсон байна лээ
Ok
ZOv zov bolj bna