БОАЖЯ-наас өнөөдөр /2023.10.06/ мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойн нэмэгдүүлэх асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Монгол орны нэн ховор амьтдын жагсаалтад бүртгэгдсэн мазаалай баавгай нь Алтайн өвөр говийн Цагаан богд, Баруун Тооройн нуруу, хойш Зараа, Буурын хар уулын хооронд буюу тархац нутгийнхаа тэн хагасаас бага нутаг Сэгс Цагаан Богд, Шар хулсны нуруу, Төмөртэйн хөх нуруу, Атас Ингэс хавиар байршин нутаглаж байна.
Шар хулс, Цагаан тохой, Цагаан бургас, Өлзий билгэх, Хөшөөт зэрэг булаг шандын ойролцоох хад бартаат намхан уулсаар гүйдэлтэй. Зүүнээ Тост уул, баруунаа Майхан булаг, Хар хайрхан, хойшоо Эдрэнгийн нуруу хүртэл тохиолдлоор үзэгдэнэ. Тархац нутаг нь 1960-аад оныхоос 5 дахин хумигдаж багассан.
Мазаалай баавгайг 1967 оноос хойш судалж эхлэх үед тоо толгой 20-35 орчим байсан.
Дэлхийн байгаль хамгаалах холбоо /IUCN/-ны олон улсын үнэлгээгээр: устаж байгаа ангилалд ордог.
Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/- I хавсралтад орсон.
1953 онд – Хуулиар агнахыг хориглосон.
1975 онд – Говийн их дархан цаазат газрыг байгуулан хамгаалалтанд авсан.
1987, 1997, 2013 онуудад – Монгол улсын улаан номонд бүртгэгдсэн.
1991 онд - Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/ 1 дүгээр хавсралтанд бүртгэгдсэн.
2005 онд - Говийн баавгай төсөл хэрэгжиж эхэлсэн.
2012- Амьтны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэн ховор амьтны жагсаалтад оруулсан.
2018-2021 онуудад БНХАУ-ын Буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “ Монгол Улсын Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл” ийг хэрэгжүүлж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/466 дугаар тушаалаар 2024 оныг “Мазаалай баавгай хамгаалах жил” болгон зарлах тухай зарласан.
Говин баавгай төслийн судалгаагаар 2017 онд автомат камер болон генотипийн судалгаагаар 22-31 бодгаль байна гэж доктор Л.Амгалан, доктор Т.Одбаяр нар тогтоосон. 2009, 2013, 2017 онуудад нийт 2660 ширхэг генетикийн дээж цуглуулснаас:
1. 2009 онд 23 бодгаль
2. 2013 онд 28 бодгаль,
3. 2017 онд 31 бодгаль байна гэж тогтоосон ба 13 полиморфизм микросателлит локи ашиглан тогтоосон.
БНХАУ-ын Буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсын Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төслийн хүрээнд Генетикийн дээж, автомат камерийн дата мэдээллийг ашиглан 52 бодгаль гэж Монгол Улсын болон БНХАУ-ын эрдэмтэн судлаачдын хамтарсан судалгааны үр дүнд тогтоосон.
-2019 онд 25 бодгаль
-2020 онд 36 бодгаль
-2021 онд 34 бодгаль
-2022 онд 52 бодгаль байна гэж тооцсон.
Мазаалай хамгааллын чиглэлээр 42 уст цэг, 28 тэжээлийн сав, шилжилт хийдэг 54 цэгт нийт 124 автомат камер байрлуулсан.
- Алтайн Өвөр говьд зэрлэг амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 30 тонн ус хуримтлуулах хөв байгуулж, гурван худаг дээр нарны өргүүр суурилуулах ажлыг хийсэн.
- БНХАУ-ын судлаачидтай хамтран хийсэн судалгааны хугацаанд 902833 мэдээлэл цуглуулсанаас 361133 мазаалай баавгайн фото зураг болон видео бичлэг байлаа.
- Бодгаль бүрийг харьцуулан ялгах боломжтой 216679 зурганд боловсруулалт хийсэн.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдаж буй Мазаалай хамгаалах үндэсний зөвлөгөөнийг 2022 онд зохион байгуулсан.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 55 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 09 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж
-Мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг эцэслэн батлах
-Мазаалай баавгайг Үндэсний бахархалт амьтан болгох
-Жил бүрийн 02 дугаар сарын 28-ны өдрийг Мазаалай баавгайн өдөр болгох
-Олон Улсын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монгол улсад зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн .
Сэтгэгдэл ( 5 )
пүү аймар2
Мазаалайн тухай мэдээлэл өгсөнд баярлалаа.\n
Энэ сайхан ховор амьтанаа ХҮН ТӨРЛӨХТНИЙ АНХААРАЛ д яаралтай оруулж, хамгаалж, үржүүлж ҮНДЭСНИЙ БРЭНД болгох ёстой шүү!!!
Top
ХУШИН ОЙГОО ХАМГААЛАХГҮЙ БОЛ ХУШ ОЙ ААЖМААР УСТАЖ БАЙНА !