Нүүрсний тээврийн үнэ 15 хувиар нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20

Улаанбаатар төмөр зам нийгэмлэг ирэх сарын 1-нээс дотоодын нүүрсний тээврийн үнийг нэмэгдүүлэх болсноо мэдэгдлээ. Одоо мөрдөж байгаа тарифаа 15 хувиар өсгөхөөр болсон байна. Харин бусад төрлийн ачааны тарифт өөрчлөлт орохгүй юм байна. Тарифын өөрчлөлт цахилгаан станцуудад хүргэж буй нүүрсний тээвэрт шууд хамаатай. Тиймээс цахилгаан станцуудын хэрэглэгчдэд хүргэх цахилгаан, дулааны үнэ цаашид өснө гэж эдийн засагчид үзэж байгаа юм. Төмөр замын дотоодын нүүрсний тээврийн үнийг Төмөр замын тээврийн тухай хуулийн заалтыг үндэслэн нэмэх болсон гэж Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийнхэн хэлж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top