Энэ онд багтаан нийслэлийн дөрвөн автобусны эцсийн зогсоолыг иж бүрэн тохижуулахаар болсон билээ. Учир нь хотын төвөөс алслагдсан автобусны эцсийн буудлуудад жолооч, кондукторууд бие засч, хооллож ундлах газар байдаггүй. Мөн унаа хүлээж байгаа иргэдийн тав тух ихээхэн алдагддаг, автобусны буудал орчимд гэмт хэргийн гаралт их байдаг. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүднээс саравч, сүүдрэвч бариад зогсохгүй зам, талбай байгуулан тохижуулж, сандал, үйлчилгээний төв зэргийг цогцоор нь шийдвэрлэж байгаа юм. Тэдгээр барилгууд нь нэг давхар байхаар төлөвлөгдсөн бөгөөд дотроо нийтийн бие засах газрыг олноор төвлөрүүлж, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан бие засах газартай байх гэнэ. Мөн цагдаагийн газар, диспетчерийн өрөө зэргийг цогц шийдлээс гадна автобус угааж цэвэрлэх, кондукторуудын амрах, угаалга хийх өрөө хүртэл байх аж. Түүнчлэн энэхүү байгууламжийн цэвэр ус төвийн шугамтай холбогдон, цахилгаанаар халдаг байх ба өөрийн гэсэн бохирын цооногтой байх юм байна. Харин гадаад талбайн тохижилтыг Нийслэлийн замын сангийн 180 сая төгрөгийг санхүүжилтээр тохижуулах аж. Нэг автобусны буудлыг тохижуулахад 150-300 гаруй сая төгрөгийн хөрөнгө зарцуулж байгаа бөгөөд энэ ондоо багтаан Баянхошуу болон Дэнжийн 1000-ын эцсийн буудлуудыг тохижуулах аж. Ийнхүү гэр хорооллын бэрхшээлтэй асуудлын нэг болох автобусны эцсийн зогсоолууд төрхөө өөрчилж хотод өнгө нэмэх байгууламжуудын ажил эхлээд 25 хонож байна.
А.Туяа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 3 )
Автобусны эцсийн зогсоолийг сайжруулах ажлын т****аар ярилц******** өгмөөр байна 96663722
Автобусны эцсийн зогсоолийг сайжруулах ажлын т****аар ярилц******** өгмөөр байна 96663722
Автобусны эцсийн зогсоолийг сайжруулах ажлын т****аар ярилц******** өгмөөр байна 96663722