УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Олон улсын нотариатын холбооны ерөнхийлөгч Жан Поль Декорпс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол улсын нотариатын холбооны хувьд Олон улсын нотариатын холбоонд элсэх хүсэлт гаргасан учраас ийнхүү тус холбооны ерөнхийлөгч нь Монголд айлчлал хийж байгаа юм. Олон улсын нотариатчдын холбооны хувьд дэлхийн 81 орныг эгнээндээ нэгтгэсэн 60 жилийн өмнө байгуулагдсан нэр хүндтэй байгууллага. Энэхүү байгууллагын ерөнхийлөгч болон нэр нөлөө бүхий төлөөлөгчид Монголд айлчлал хийж байгаад талархаж байгаагаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл уулзалтын үеэр илэрхийлсний зэрэгцээ Монголын нотариатын холбоо олон улсын нотариатын холбоотой хамтран ажиллах алхам хийж байгаа нь өнөө цагт чухал хэрэг болохыг хэлж байлаа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )