ЗӨВЛӨГӨӨ I Бусдаас хамааралтай байхгүйн тулд яах вэ?

2023 оны 10 сарын 20

Заримдаа бид бусдын санаа бодлоос маш их хамаардаг. Энэ нь өөрийн хэрэгцээ шаардлагаа мэдэхгүй байх, хувийн орон зайгүй болох, бусдаас шалтгаалан бодол, сэтгэл санаагаа өөрчлөх зэрэгт хүргэнэ. Өөрийнхөөрөө байхад тань юу туслах тухай дараах зөвлөгөөг хүргэе.


Хэт их бодохгүй байх

Нэг асуудлыг дахин дахин бодсоноор зөв шийдвэр гаргасан удаа танд бий юу? Заримдаа хэт их болгоомжлохгүйгээр зүгээр л урсгалын дагуу хөвж, зөн совингоо сонсож сурах хэрэгтэй.

Бусдын бодол, санаанд анхаарах хэрэггүй

Хэн нэгний хэлсэн үгнээс болж та сэтгэлээр унаж байсан уу? Хүмүүс бид төгс биш шүү дээ. Хэзээ ч хүн бүхний хүсэл таалалд нийцэж чадахгүй. Нийцлээ гээд ч яах билээ. Ганц л байгаа амьдралаа бусдын таалалд нийцэхийн тулд үрэн таран хийх шиг утгагүй зүйл байхгүй. Харин өөртөө л таалагдаж, өөрийнхөө хүссэн хүн байхад л хангалттай. Бусдад таалагдахын тулд дотоод дуу хоолойгоо хорих хэрэггүй. Зүгээр л бүхнийг чөлөөлж, өөрийнхөөрөө байхыг хичээ.

Бусдын ая талыг харах хэрэггүй

Бусдад таалагдах, тэдний үгээр явах нь огтхон ч зөв биш. Мэдээж бусдад саад хийхгүй байх нь зөв ч гэсэн бусдаар ч бас өөртөө саад бүү хийлгээрэй. Өөрийнхөө юу хүсэж буйг олох гэж хичээ.

Өөрийгөө бусадтай бүү харьцуул

Дэлхий дээрх 7.9 тэрбум хүн бүгдээрээ дахин давтагдашгүй. Тэднийг байгаагаар нь хүлээж аван, зүгээр л өөрийн амьдралыг хүссэнээрээ удирдан чиглүүлж, хэн нэгнээс хамааралгүй амьдрахын жаргал гэдэг юутай ч зүйрлэшгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top