Б.Жавхлан: Хуримтлалын сангаас 10.000 иргэнийг ипотекийн ЗЭЭЛД ХАМРУУЛНА

2024 оны 05 сарын 01

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2024.05.01/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж нэрлэж болох тогтоол батлагдлаа. Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр баталсан тогтоолоор Монголын ард түмэн баялагтаа эзэн болох боломж бүрдэж байна. УИХ-ын баталсан Баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван сангаас бүрдэж байгаа. Ирээдүйн өв санд ирээдүй хойч өвлүүлэх хөрөнгийг хуримтлуулж, арвижуулна. Хуримтлалын санд одоо цаг үедээ зарцуулах хөрөнгийг хуримтлуулна. Энэ сангийн хөрөнгийг боловсрол, эрүүл мэнд, орон сууц гэсэн гурван чиглэлд зарцуулна. Хөгжлийн сангийн хөрөнгийг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг зарцуулна. Төсөв ашигтай гарвал Тогтворжуулалтын сангийн хөрөнгийн 50 хувийг Хөгжлийн санд оруулна.

Өнөөдөр Хуримтлалын сангийн хөрөнгөтэй холбоотой шийдвэр гаргасан. Энэ санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэгтэй "Эрдэнэс Монгол” компанид байгаа 500 тэрбум төгрөгийн хөрөнгийг орон сууцны ипотект шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. Монгол Улс ипотекийн зээлд хамгийн ихдээ жилд 700 тэрбумыг гаргаж байсан. Харин одоо Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд гаргаснаар ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болно. Арилжааны банкнууд 200 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээс гаргах бол Монголбанк 500 тэрбум, Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг гарч байгаа юм.

Банкнуудаас судалгаа авахад 17 мянган иргэн ипотекийн зээлийн хүсэлт өгсөн нь судлагдаж байна. Ипотекийн зээлийн санхүүжилтэд 1.2 их наяд төгрөг гаргах учраас банкны шалгуураа хангасан 10 мянга гаруй иргэн орон сууцтай болох боломжтой болж байна. Ирэх даваа гарагаас Монголбанк дахь дээр эхний гүйлгээ хийгдэнэ. Монголбанк удирдаад банкууддаа хуваарилалтаа хийгээд явна" гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(86.111.136.203) 2024 оны 05 сарын 01

вравооо сайн сайн наад сан чинь ард тлмний төлөө ажиллаж гэр хороололыг өөрчилнөө

0  |  0
SHAR TOHOI.(178.209.133.214) 2024 оны 05 сарын 01

AVILAGCHID UDAMAARAA HAMAARAL BYHII LALARUUDTAIGAA AVAA BIZ DEE.MONGOLIIN TUR TER CHIGTEE mapiin Tur.

0  |  0
тт(66.181.168.82) 2024 оны 05 сарын 02

иргэн бүрт тэгш зарцуулах ёстой. зөвхөн ипотекийн зээлд зарцуулна гэвэл бусад нь үр ашгийг нь яаж хүртэх болж байна вэ, сонгуулийн шоугаа боль

2  |  0
Top