НҮБ Газын зурваст олон улсын мөрдөгчдийг нэвтрүүлэхийг уриалав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 01

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Газын зурваст олон улсын мөрдөгчдийг нэвтрүүлж, палестинчуудын үхлийн нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай хэмээн мэдэгджээ.

Түүний хэлснээр, Газны зурвас дахь зарим эмнэлгүүд оршуулгын газрыг санагдуулж байна. Газын зурваст хэд хэдэн газарт шарилуудыг олноор булшилсанд сэтгэл зовниж байна. Амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн юу болсон тухай мэдэх эрхтэй гэж НҮБ-ын тэргүүн онцолжээ.

Дөрөвдүгээр сарын 7-нд Израилын Батлан хамгаалах армийн 98-р дивиз дөрвөн сарын дараа Хан Юнисаас гарсан тухай мэдэгдсэн билээ. Дөрвөн сар үргэлжилсэн ажиллагааны дараа тус хот балгас болжээ. “Al Mayadeen” сувгийн мэдээллээр, Израилын цэрэг гарсны дараа нэг булшнаас 332 шарил илрүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top