Урт нэртэй хууль батлагдаж алт олборлолтыг зогсоосон. Гэвч энэ онд Монгол банкинд тушаасан алт өмнөх оноос нэмэгдсэн гэнэ. Энэ нь иргэдийн татварын хөнгөлөлтийг хүлээж алтаа нөөцөлсөнтэй холбоотой гэж татварын албанаас мэдээлж байгаа юм. Татварын ерөнхий газрын татвар хураалтын хэлтсийн дарга н.Туул “Өнгөрсөн жилүүдэд татварын нөхцөл байдал аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж байсан. Харин энэ онд ашигт малтмал тэр дундаа алт зэснээс авах рольятын татварыг хөнгөлсөн нь алт тушаалтанд эергээр нөлөөлсөн” гэв. Зарим бvтээгдэхvvний vнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хvчингvй болсонд тооцох тухай хууль энэ оны нэгдvгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хvчин төгөлдөр vйлчилж эхэлсэн. Энэ нь зэс, алтнаас 68 хувийн татвар авахгvй болсон нь Монголбанкинд тушаах алтны хэмжээг ийхүү нэмэгдvvлжээ. Төв банкинд энэ хоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар нийт 224.7 кг алт тушаажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн vеэс 132.2 кг-аар буюу 2.4 дахин их болсон талаар Монголбанкнаас мэдээлсэн. Энэ оны эхэнд алтаа тушаах гэсэн аж ахуйн нэгжvvдэд... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )