Монголын цагдаагийн байгууллага 90 жилийн босгон дээрээ "Монгол төрийн цагдаа" цогцолборыг барьж, нээлтээ хийлээ. Цогцолбор Баянзүрх дүүргийн 10,12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Туул голын дагуу зурвас газарт байгуулагдсан юм. Энэ газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах учиртай. Харин цагдаагийн байгууллага Нийслэлийн захиргаанаас гаргасан цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг дэмжиж, эхний бүтээн байгуулалтыг хийсэн нь энэ юм байна. Амар тайван амьдралын төлөө хүчин зүтгэдэг цагдаагийн албан хаагчид Монгол төрийн цагдаа цогцолбор болоод Цагдаагийн алдар хөшөөгөө өөрсдийн хүч хөдөлмөрөөр 38 хоногийн хугацаанд барьж байгуулжээ. Нийт 1280 га талбайд цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар төлөвлөсөн байгаа бөгөөд таван жилийн хугацаанд бүрэн барьж дуусгах тооцоо байгаа аж. Монгол төрийн цагдаа цогцолбор "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн нэг хэсэг болж байгаа юм. Хэрвээ энэ цэцэрлэгт хүрээлэн байгуулагдчихвал Нью-Йоркийн цэцэрлэгт хүрээлэнгээс хоёр дахин том болох юм байна.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )