Уг нь түүнийг 2020 оны сонгуулиар нэртэй улстөрчдийн аманд хаяж өгсөн ч ялалт байгуулчихаад ирсэн. Сэлэнгэ аймагт Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, Д.Эрдэнэбат гээд дарийн утаа үнэртэж, үхэхээс бусдыг үзсэн томчууд өрсөлдсөн. Гэтэл Ч.Ундрам гэх цолгүй залуу бөх их шөвөгт үлдчихээр Тусгаар тогтнолын ордноо олбоглон, оноолт хийсэн “Хөлийн цэц”-ийнхэн сандарсан байж таарна. Тэр өөрөө ч чуулганы танхимд орж тангараг өргөн өргөтлөө итгээгүй л болов уу. Ж.Мөнхбат аваргыг ид байх үед нь нэгийн давааны оноолтоор дүлий цэрэг таарч, юу ч сонсолгүй халз дайрчихсан гэдэг. Үүн лугаа л юм болж. Өөрөөр хэлбэл, түүнийг МАН-ынхан “Торгуулийн суман”-д явуулсан ч мэнд хүрээд ирсэн. Хүний хувь заяаны төөрөг гэдэг хэн нэгэн дураар хөндөж болдоггүй эрхэм зүйл бий. Ч.Ундрам гишүүний хувьд түүнийгээ л дагасан хэрэг болов уу.
Гэвч надад өөрийн гэх төөрөг зам бий гээд зүгээр суух хэн байхав. Өдгөөгөөс арав гаруй жилийн өмнө МУИС-д 26-хан настай жаал бүсгүй доктор цолны эрэмбэ даган насны хярд гарсан эрхмүүдтэй суудал зэрэгцэхээр тэд лав инээж угтаагүй байх. Гэтэл өнөөх жаал бүсгүйг 27 настайд нь Тэнхимийн эрхлэгчээр өгсүүлэн томилсон нь дадал болж бугшсан үйл ажиллагааны авторуудад бүр ч таатай санагдсангүй. Бас чиг номыг нь үзсэн ч амьдрал таниагүй хүүхэн хэтрүүлэн цор цор гээ биз. Эндээс тэр Сургалтын албаны дарга, Санхүү эрхэлсэн дэд захирал гээд МУИС-ийн бүхий л албанд ажилласан учраас өөрийгөө салбартаа таниулсан. Хожим УИХ-ын гишүүн болсон хойно нь дуулиан шуугиан болсон “Хайрын романс” ч энэ зүгээс зохиож нисгэсэн шувуу, эртний хонзон байхыг үгүйсгэхгүй. Яахав дээ, залуу хүнд байх л асуудал. Ядахад Ч.Ундрам гишүүн чамгүй хэнхэг. Хэнхэг зан нь хөдөлсөн хорин хэдхэн настай бүсгүйг өндөр албан тушаалд тавихаар юу ч хийж мэднэ, аюултай. Хаана ч тэсэрч мэдэх бөмбөг л гэсэн үг. Тэр ч тэсэрсэн. МУИС-д шинэ стандарт тогтоож, элсэлтийн шалгалтыг цэгцэлж, шахааны цоорхойг бөглөсөн зэрэг нь олон хүнд таалагдаагүй. Өөртөө дайсан нэмсэн ч салбартаа гэрэл гэгээ нэмсэн.
Ийм л эрдэм номын замд явсных нь гэрэл гэгээ түшиж, “Торгуулийн суман”-гаас мэнд эргэж ирээ биз гэж бодогдох. Үүнээс гадна бизнесмэн аавынх нь нөмөр нөөлөг хамгийн их түшсэн нь ойлгомжтой. Энэ тулаанд мөнгөгүй бол хэн ч биш гэдгийг нуух хэрэггүй. Түүний эцэг зах зээлийн нийгэм эхлэхэд ганзагын наймаанд явж, өнөөдрийн энэ амьдралаа босгосон. Өдгөө 1500 орчим хүнийг ажлын байраар ханган ажиллаж байгаа гэхээр таргийн таван ямаатай нөхөр биш. Тэр тусмаа Сэлэнгэ аймгийнхандаа өөрөөсөө илүүчлэн тус дэм болж явдаг аж. Тиймдээ ч сэлэнгэчүүд “Ч.Чинбатад санал өгч, Ч.Ундрам нь ялсан” гэх хошин яриа гаргасан. Ийм л эцгийн буянд тэр хэн нэгэнд барьцаалуулсангүй, бүлэг фракцид орж илүү харсангүй. Хууль тогтоох үндсэн үүргээ л биелүүлж явна. Энэ бол том олз.
Манай улсад нэг зовлон бий. УИХ-ын гишүүд болон сайд, дарга нарын ахан дүүс, аав ээж, амраг садан нь бизнес эрхэлж болохгүй. Алдаж онож болохгүй. Бүхий л зүйлийг тухайн гишүүн, сайд дарга нарт нааж хараал зүхэл урсгадаг хачирхалтай түмэн. УИХ-ын гишүүн Ч.Ундрамын хувьд ч энэ замыг туулж яваа эмэгтэй түшээдийн нэг. Уг нь тухайн гишүүн, сайд дарга нь өөрөө хувь хүн, түүний ээж аав ч хувь хүн. Өөр өөрийн амьдралтай, хэн ч бүтээж өгөхгүй өөрийн гэсэн замналтай. Үүнээс үүдэж аав нь бизнес эрхэлдэг, зээл авсан мэтээр баалуулах нь бий. “Би УИХ-ын гишүүний аав” гээд бизнес эрхлэхгүй, ажил хийхгүй суултай биш. Тэгээд ч Ч.Ундрамд аавынхаа бизнесийг Төрөөр дэмжүүлэх хэмжээний зангараг даанч алга. Одоо л баруун зүүнээ мэдэж байгаа цоо шинэ гишүүн. Энэ утгаараа түүнийг “Баян айлын эрх охин” мэтээр ярьж бичих нь бас бий.
Уг нь Ч.Ундрам Свердловск хотод зүдүүгийн зүдүү Оюутны байр, оюутан гэр бүлд төрсөн. Харин түүний аав социализмын үед ШУТИС-д багш, ээж нь музейн дарга байснаас өнөөдөр шиг охиноо “Торгуулийн суман”-гаас авчрах хэмжээний бэл бэнчин байгаагүй. Хувь заяаны төөрөг гэх үү, хичээл зүтгэл гэх үү. Түүний эрдэм номын мөр зам дээр аз од дүүрэн гэрэлтэж байсан гэхэд болно. Ерөнхий боловсорлын сууриа Монголдоо Оросоор тавьж, ардчиллын өлгий АНУ-д бүрэн дунд боловсрол эзэмшин, Англи улсад бакалаврийн боловсрол эзэмшиж, Японд докторын зэрэг хамгаалж, Монгол Улсдаа профессор цол хүртсэн түүхтэй. Гурван өөр тивд боловсролын зэрэг дэвээ ахиулан суралцана гэдэг том завшаан. Тухайн орны ёс заншлаас эхлээд нийгэм, эдийн засгийн ололт амжилт гээд юу эс байх билээ. Үүний нэг тодхон жишээ гэвэл Ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангиас эхлэн англи хэл заах тухай маргаан УИХ-ын хэмжээнд дэгдэхэд тэрбээр гол дүр болж байв. Энэ нь нэг талаараа зөв ч нөгөө талд мань хүн өндөр боловсролоо гайхуулах гэж оролдсон ч юм билүү, хэн мэдлээ.
Бүр нэгдүгээр ангиас нь англи хэл заах хэрэгтэй хэмээн шуугиан болгов. Чуулганы танхим дүүрэн эх орончид байхад тэр бусдыг уриалан, лобби бүлэг хүртэл байгуулсан нь юм үзэж нүд тайлсан хүний л ажил байсан ч амьдрал үзээгүй хэлбэр нь олонхид тийм ч таалагдсангүй. Уг нь улс төрийн намууд дэлхийд өрсөлдөх чадвартай иргэн бэлдэх тухай Мөрийн хөтөлбөр улиглан ярьдаг ч цагаа болохоор эсэргүүцсэн. Түүний гол санаа нь тийм ч буруу зүйл биш. Ердөө л “хүүхдүүдэд боловсролыг тэгш олгох” л гэж зүтгэсэн.
Үүнээс хөндөж ярихад тэр боловсролын салбараас төр түшилцэх гэж орж ирсэн учраас энэ тал дээр чамгүй ажилладаг. Ёстой авах ганц зүйл нь байх. Өөрөөр чухам юу байгааг мэдэх юм алга. Боловсролын тухай хууль хэлэлцэх үеийн хамгийн үнэ цэнтэй байр суурь бол Ч.Ундрамынх байсан гэдгийг боловсролын салбарынхан зөвшөөрдөг. Тус хуулиар олон эерэг зүйл бий болсон. Тухайлбал, багш нарын цалинг Төрийн албаны шатлалаас гаргаж, үр дүнтэй нь холбон урамшуулал олгодог болсон, хүүхдэд сурч боловсрох тэгш эрхийг хангах талын заалтуудыг хийж өгсөн. Санхүүгийн эрхээ өөрөө хэрэгжүүлэхээс эхлээд олон зүйл заалт нь эерэг тусгалаа олсон. Энэ үеэр тэр “Хувийн сургуулиуд ашгийн төлөө ажиллаж байгаа бол татвараа төл, төрөөс хувьсах зардал авах хэрэггүй” гэхээр хувийн хэвшлийнхэнд яаж таалагдах билээ. Ийн эрдмийн мөр хөөж, МУИС-ийн багш, лицей сургуулиас эхлээд дэд захирал хүртэл ажиллах хугацаандаа тэр их сургуульд нутагшиж, бугшсан хүнд суртал, санхүүгийн зарим асуудлыг цэгцэлсэн учраас цөөнгүй дайсан бий. Тэр нь ч хожим парламентын хаалгаар шагалзах болсон. Түүний “булавч бултайх” нэг ажил бол МУИС-ийг Номын сантай болгоход хүчин зүтгэсэн. Үүнийг ёстой л бүсээ чангалж байж босгосон тухай ярьсан. Тэгээд ч гурван тивд номын дуу сонсож нүд тайлсан хүнээс энэ зэргийн санаа, зүтгэл гаралгүй дээ. Энэ мэт боловсролын салбарт буруудсан гажуудсан зүйл олон байсан учраас үүнийг тогтолцоо, хууль эрх зүйгээр нь өөрчилж байж сая илааршина. Тийм учраас бодлогын түвшинд өөрөө очихоос өөр арга байгаагүй учраас “Торгуулийн суман”-д ч хамаагүй “тулалдах”-ыг хүссэн хэрэг.
Чингэхэд нэг гачлан тосож уулзсан. Ид насаа боловсролын салбарт өнгөрөөсөн хүнд улс төрийн ямар ч мэдлэг байсангүй. Гэхдээ тэр эрдэм номын хүн учраас хурдан сэтгэх зуур бас хөөрхөн “найраа” хийж, УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол ажаагаараа дэмжүүлэн МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны Дэд ерөнхийлөгч болсон. Энэ нь бас л хэл ам дагуулсан. Тухайн үед “Ч.Ундрам гэх доктор хүүхэн үүдээр биш тооноор ороод ирлээ” гэх шүүмжлэлд өртсөн ч тэгсхийгээд чимээ намдсан. Ямартай ч ном товхимол бичиж доктор профессорын зэрэг хамгаалсан хүний хувиар улс төрийн цагаан толгойг маш хурдан нүдэлж, эдийн засгийн ухааны хүний хувьд улс төрийн математикт асар хурдан суралцсан гэдгийг мэднэ. Дээр нь унаган заль ч түшиж тулсан байлгүй. Заль гэдэг нь ухааны л нэг хэлтэрхий. Ном гэснээс тэр олон ном товхимол бичиж хэвлүүлсэн, бас орчуулж, дэлхийн мэдлэгийг Монголдоо импортолсон. Эрдэм шинжилгээний дөрвөн ч өгүүлэл нь Олон улсын эрдэмтдийн санд Монгол Улсаа төлөөлж байгаа гээд түүнийг эрдмийн мөр замаас хазайлгаж ойлгох аргагүй ч өдгөө яах аргагүй улстөрч болчихсон. Үүний зэрэгцээ Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөхөөр ажилласан нь түүнд улс төрийн хар хорын үг үсэг нүдлүүлэхээс эхлээд улс орны эдийн засгийн нөхцөл байдлын гүнд орж ажиллах завшаан болсон.
Түүний үзэж харсан онолоос хол зөрүүтэй зүйл чамгүй олон тосож уулзаа биз. Тиймээс 2020 оны сонгууль тулж байсан учраас эмэгтэйчүүдийн квотоор аавынхаа төрж өссөн нутаг Сэлэнгэ аймагт өрсөлдөхөөр зэр зэвсгээ агсаад гарч өгсөн. Тус тулаанд дээр дурдсан акулуудаас гадна бас чиг чамгүй өрсөлдөгчид олон байсан учраас миний хувьд ёстой л улс төр сайн ухаж ойлгоогүй хүний ажил гэж боддог. Үнэн хэрэгтээ тухайн үед Ч.Ундрам гишүүн ямар тулаанд явж байгаагаа мэдээгүй болов уу. Нэг л их хөөрүү хүн Сэлэнгэд тавьж буусан нь лавтай. Харин өдрөөс өдөрт нөхцөл байдал биш болж байгааг мэдэрч, сонгуулийн кампанит ажлын дундуур хаяад зугтахаар өдөр ч байсан байх. Даанч нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн учраас эргэж буцах боломж байгаагүй, нүдээ аниад дайрсан байж таарна. Төөрөг гэснээс түүний эцэг Ч.Чинбатын аав Я.Чойжамц нь Архангай аймгийн Хашаат сумын уугуул, Хангай хайрхан хошуунд Бичээчээр ажиллаж, Бошигыг халах залуучуудын эвлэлд элсэн, төрд олон алба хашин зүтгэж байсан бол ээжийнх нь аав П.Дорж Завхан аймгийн Ургамал суманд төрж, 1935 онд цэрэгт татагдан Штабын бичээчээс Дивизийн дарга хүртэл дэвшин ажилласан хүн байжээ. Дурдахын шалтгаан гэвэл аав ээжийнх нь талд нам төрийн хэнхэг залгасан бичээч, төрийн хар нөхөд лав байсныг хэлэх гэсэн хэрэг.
Уг нь түүнийг УИХ-ын гишүүний үүргээ хэрхэн биелүүлдэг вэ гэх асуудал хамгийн эхэнд тавигдах ёстой ч баахан тойрчээ. Ямартай ч өнгөрөгч 2021 онд Хаврын чуулган завсарлаж, хамгийн олон хууль санаачилан батлуулсан таван гишүүнийг жагсаахад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 18 хууль санаачилж есийг нь УИХ-аар батлуулсан үзүүлэлтээр тэргүүлж байсан бол УИХ-ын гишүүн Ч.Ундрам 10 хууль санаачилж, түүний тавыг нь УИХ-аар батлуулсан үзүүлэлтээр айргийн тавд багтаж байв. Үүнээс хойш ч олон хуульд гар бие оролцсон. Энэ бол шинэхэн гишүүний хувьд том үзүүлэлт. Шинэ тутам гишүүдийн санаачилсан хууль тав, арваараа УИХ-ын босго давна гэдэг тийм ч амар ажил биш. Түүнийг боловсролын салбараас төр түшилцэхээр ирсэн болохоор зөвхөн энэ “цонх”-оор л хардаг байв. Энэ л “цонх”-оор УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг харж зогсоход парламентын шинэхэн гишүүн боловсролын хэлэлцүүлэг анх удаа зохион байгуулж, хууль эрх зүйн тал дээр олон зүйл санаачлаад зогсохгүй Монгол Улсын бүх сургуулиудын нүхэн жорлонг халах арга хэмжээ ч зохион байгуулав. Үүний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын нүхэн жорлонг сольчихсон. Хэнхэг хүн заримдаа өөртөө халгаатай гэмээр зүйл хийх гээд байдаг гэмтэй. Цар тахлын үед төсөв хэлэлцэж байхад сургуулиудын нүхэн жорлонг хална. Хүүхдийн халамжийн мөнгийг таначих, үүнд зориулж 100 тэрбум төгрөг төсөвт суулга гээд “алуулахаа” алдсан. Сонгогчдынхоо хүүхдүүдэд “хайр” зарлачихсан гишүүд юу л гэж шинэхэн цэргийн үгийг сонсох билээ. Хүүхдийн мөнгө танана гээд зогсож байгаагаас харахад ихээхэн гэнэн тэнэг ч хүн юм шиг санагдаж байснаа нуух юун. Эсвэл тийм шударга хүн юм уу. Нөгөө бол амьдрал мэдэхгүй хүн үү, мэдэх юм алга. Өөрийнхөө карьерт эрсдэлтэй байр суурь илэрхийлж байсан ч яаж ч чадаагүй. Гэтэл өнөөх л хэнхэг зангаараа “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэрийн захиралтай уулзаж, хөрөнгө мөнгийг нь шийдчихсэн, ажлаа хийж яваа нь хэвлэлээр дуулдсан.
Дандаа гэнэдэж карьераа хөндөнө гэж юу байхав. Хүн байна даа, түүний санаачилсан, батлуулсан хуулиудад амьдралын хөрсөн дээр яв цав тохирох нь бас байна. Яагаав, “Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль”-ийн төслийг батлуулсан түшээдийн нэг. Утга санаа нь ч газар тариалангийн бүс нутгийн хөрсөн дээр яв цав бууна. Тэр нь Хөдөө аж ахуйн машин механизмыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, тариалан эрхлэхэд шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгааг үргэлжлүүлэх шийдвэр гаргаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих шаардлагатай гэсэн санаа. Үүнийг үргэлжлүүлэх тал дээр тэр үнэхээр зүтгэсэн. Зүтгэхгүй бол 2024 онд очоод “алуулна” биз дээ. Яахав, үүгээрээ сэлэнгэчүүдийн өгсөн итгэлийг бага ч гэсэн зүтгэлээр харуулсан явдал юм. Цар тахлын үед эдийн засаг хямралтай, гадаад дотоод хүчин зүйл тааруу байхад бас УИХ-ын босго давуулахад амаргүй л хууль байсан л даа. Ямартай ч тэр өнөөдөр Монголын олон мянган эмэгтэйчүүдийн төлөөлөл, нэгэн туг нь болж, амьдралын адармаатай замд алдаж онож яваа бүсгүй хүн. Харин ямархан Төрийн түшээ болохыг одоохондоо хэлэхэд эрт, шинэхэн байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 23 )
Мөнгө аваад мэдрэмжгүй магтан хөөрхийг бүр олны доог тохуу болгох хэрэг байсан л юм байхдаа. Нөгөө дуулианыг нь л хүмүүс санаж байгаа.
Би 40 настай, 1.60 өндөртэй, 66 кг жинтэй, 50-70 насны эрэгтэй, чин сэтгэлээсээ, шударга харилцаатай эрэгтэй хайж байна.\nE-mail : huber.carmene@gmail.com
Би 40 настай, 1.60 өндөртэй, 66 кг жинтэй, 50-70 насны эрэгтэй, чин сэтгэлээсээ, шударга харилцаатай эрэгтэй хайж байна.\nE-mail : huber.carmene@gmail.com
Би ноцтой, чин сэтгэлээсээ, шударга харилцаа хайж байна. Би чамайг илүү сайн мэднэ гэж найдаж байна. \nE-mail : huber.carmene@gmail.com
Би ноцтой, чин сэтгэлээсээ, шударга харилцаа хайж байна. Би чамайг илүү сайн мэднэ гэж найдаж байна. \nE-mail : huber.carmene@gmail.com
Би ноцтой, чин сэтгэлээсээ, шударга харилцаа хайж байна. Би чамайг илүү сайн мэднэ гэж найдаж байна. \nE-mail : huber.carmene@gmail.com
Би ноцтой, чин сэтгэлээсээ, шударга харилцаа хайж байна. Би чамайг илүү сайн мэднэ гэж найдаж байна. \nE-mail : huber.carmene@gmail.com
Би ноцтой, чин сэтгэлээсээ, шударга харилцаа хайж байна. Би чамайг илүү сайн мэднэ гэж найдаж байна. \nE-mail : huber.carmene@gmail.com
Би ноцтой, чин сэтгэлээсээ, шударга харилцаа хайж байна. Би чамайг илүү сайн мэднэ гэж найдаж байна. \nE-mail : huber.carmene@gmail.com
Би ноцтой, чин сэтгэлээсээ, шударга харилцаа хайж байна. Би чамайг илүү сайн мэднэ гэж найдаж байна. \nE-mail : huber.carmene@gmail.com
Би ноцтой, чин сэтгэлээсээ, шударга харилцаа хайж байна. Би чамайг илүү сайн мэднэ гэж найдаж байна. \nE-mail : huber.carmene@gmail.com
Иймэрхүү юм сонгууль дөхөх тутам улам л их нийтлэгдэнэ дээ
Өө зайлуул одоо ийм арга тактик явахаа больсоныг мэдэхгүй байж юун төр барих гэж дуугарах бодолтой мангар хүүхэн өөрөө тодрох юм даа ардын нам чамайг тоохгүй ээ
Ха ха ха үс нь урт ч ухаан богино эмэгтэй харамсалтай
Ichij amidrmar Yuma,erni orsdigo olni tanil,amjilttai yavaa gesnguudig yamrigbhumus medneshtei,ichih bulchirhaigui yumda zz
horvoogiin nugel gej baidag ene avgai УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг Helen dee gadnii ulstai niilj ulsaa hoosolj mungu yarval ardtumen demjene hej boldog chi УИХ-ын гишүүн Ч.Ундрам aa ardtumen bolomjiig hulgaich gadnii ulstai hamtarj idej bgaa biz er nuhruu hurtel tanj suuj chadaagui nuguu hayaad yavsan nuhur n chamaas sursan zangaar gemgui ardtumen thalin n uguhgui zalilan hiij chi tahij naad suudald suuh gej ymar ih ulairna be ⁉️ УИХ-ын гишүүн Ч.Ундрам chi Mongol chuud bidend hereggui zail chi
Туршлага суухийн хирээр гайгүй болох биз дээ..
Янхан авгай яасан их мөнгөтэй юм бэ!!! Захиалгаар өөрийгөө магтуулах чинь сонгууль дөхсөний дохио доо
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
AVILGALD L OROOTCOLDOOGUI BOL BUSDIIG ZASAJ ZALRUULJ BOLOH BIZDEE...ZALUU HUNIIG DEMJIH N L ZUV YMUUDAA...
Г и ч и й чинь захилдгаар юм бичүүлээд шаах юмаа
amjilt