Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой ирэх онд тохионо. Түүхт ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар ОХУ-ын Элчин сайдын яам мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хуралд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Цэрэг, Агаарын цэргийн атташе Петрунин Павел Владимирович, Хэвлэл мэдээллийн ажилтан Сятчихина Татьяана Михайловна болон Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” музейн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Мягмарсүрэн, тус музейн захирал А.Чинбаян нар оролцсон юм. Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд Монгол, Оросын Засгийн газар хамтран олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Цэрэг, Агаарын цэргийн атташе Петрунин Павел Владимирович “Халх голын ялалтын 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд түүхт ялалтын олон улсын ач холбогдол, халх голын дайны эхлэл, төгсгөлийн учир шалтгаан зэрэг түүхийн үнэнийг бид ирээдүй хойч үеийнхэнд болон амь үрэгдсэн ахмад дайчдын үр хүүхэд, төрөл төрөгсдөд хүргэж ажиллахыг хүсэж байна. БНХАУ-д болсон “Бүс ба Зам” дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Халх голын байлдааны 85 жилийн ойд урьж, ОХУ-ын төрийн тэргүүн урилгыг хүлээн авсныг та бүхэн мэдэж байгаа” гэсэн юм. Тэгвэл ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэл мэдээллийн ажилтан Сятчихина Татьяана Михайловна “Халх голын байлдаан манай хоёр орны түүхэнд тодоор бичигдэх том ялалт байсан бөгөөд халх голын тулалдаан нь манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа, эх оронч үзэл санааны үр дүн байсан гэдгийг онцлоод, халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг угтсан бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу явж буйг тэмдэглэв. Бид энэ үеэр Халхгол сумын “Ялалт” музейн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Мягмарсүрэнтэй ярилцсан юм.
-Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойн босгон дээр дайн хэрхэн эхэлсэн түүхээс хойч үеийнхэн, өнөөгийн залууст ярьж өгнө үү?
-1939 оны хамгийн том дайн болсон газар бол Халх гол. Энэ дайныг дэлхийн II дайны эхлэл байсан гэж сүүлийн үед судлаач, эрдэмтэд үзэж, томъёолж байгаа. Дайн 1939 оны тавдугаар сарын 11-нд эхэлж, есдүгээр сарын 16-нд япончууд бууж өгснөөр дууссан. Энэ хугацааг түүхэнд Халх голын дайн гэж нэрлэдэг.Энэ дайн эхлэх үед Монгол Улс 500 гаруй мянган хүн амтай, хөгжлөөр нэлээн буурай, маш их газар нутагтай, таруу бутархай ийм л амьдралтай улс байсан. Өөрөөр хэлбэл, 1921 оны Ардын хувьсгалаас хойш түүний дараачийн үе шатуудад шинэ эргэлтийн бодлого болоод бусад аж ахуйн үйл ажиллагаа цэгцэрч амжаагүй байсан цаг үе. Ингээд 1939 оны Халх голын дайнтай Монгол Улс нүүр тулсан. Халх голын дайн үүсэх болсон угтвар нөхцөл юу вэ гэхээр 1930-аад оноос Японы түрэмгийлэгчид дэлхийг дахин хуваах бодлогоор Герман, Итал, Япон хамтран цэргийн холбоотон болж Коминтерний эсрэг гэрээ байгуулж, тэр нь дэлхийн II дайн эхлэх угтвар нөхцөл болсон гэж үздэг. Өөрөөр хэлбэл 1928 онд япончууд Солонгос улсыг эзэлж авсан. Үүнээс хойш 1933 онд Манж Го улсыг дахиж сэргээн байгуулсан. Ингээд Монгол Улстай Нөмрөгийн овоогоос Бага хүрээгийн овоо хүртэл 16 овоогоор Манж Го улстай хиллэсэн байгаа юм. Дайн үүсэх нөхцөл дээр гол зүйл юу байв гэвэл хилийн зөрчил, будлиан мөргөлдөөн, тулгаралт гарах болж цааш шатлаад дайн үүссэн. Дорнод аймгийн Халх гол сум, Хунт сум гэж хоёр сум оршин байлаа Тамсаг орчимд. Тэр үед 1934 оны аравдугаар сард Хунт сумын Сүрэн гэж айлын 10 тооны адууг нь хил зөрчигч хил даван орж ирж хөөсөн. Энэ явдал анхны хилийн зөрчил. Үүнээс цааш 1935 оны нэгдүгээр сард Халхын сүмд анх удаа зэвсэгт мөргөлдөөн болсон. Ингээд Адаг дулаан, Булан дэрс гэхчлэн 1939 оны тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл Монгол Улсын хилийг зүүн өмнө талаар том, жижиг хэлбэрээр 60 удаа өдөөн хатгасан, мөргөлдөөн болсон гэсэн судалгаа байдаг.Баргын 1000 орчим айл өрхийг санаатайгаар Монгол Улсын хилд 3-5 км гүнд нэвтрүүлэн газар нутгийн маргаан үүсгэн дайн болох шалтаг шалтгааныг тавьсан. Үүний эсрэг хилчид ухуулга сурталчилгаанд явж, хүн буудахгүй, эд хөрөнгийг нь эвдэн сүйтгэж болохгүй зөвхөн ухуулан таниулж, хил гарахыг шаард гэсэн үүрэг даалгавартай дайны өмнөх байдлыг зохицуулж байсан гэдэг.
-ОХУ /тэр үеийн нэрээр ЗСБНХУ/-тай харилцан туслалцах гэрээ зурсан түүхийг тодруулна уу?
-Нөхцөл байдал дээр өгүүлснээр болзошгүй аюулын ирмэгт хүрсэн учраас 1936 оны гуравдугаар сарын 12-нд Монгол Улс ЗСБНХУ-тай харилцан туслалцах протокол гэрээг байгуулсан. Гэрээний гол утга санаа нь хэрэв Орос, Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, гуравдагч этгээд цэрэг хөдөлгөн зэвсэглэн халдан довтловоос өөрийн нутагтаа халдан довтолсонтой адил авч үзэж, цэрэг зэр зэвсгийн туслалцаа үзүүлнэ гэж протоколд дурдаж гарын үсэг зурсан түүхтэй. Энэ протоколын үндсэн дээр Зөвлөлтийн ажилчин, тариачны улаан арми Монголд орж ирэх нөхцөл бүрдсэн гэж болно.
-Халх голын дайныг үечилж үзвэл ямар шат дараатай явагдсан гэж үзэж болох вэ?
-Цэргийн түүхчид, эрдэмтэн судлаачид Халх голын дайныг гурван үе шатад хувааж үздэг. Нэгдүгээр үе шат нь 1939 оны тавдугаар сарын 11-нээс тавдугаар сарын 30-ныг хүртэлх үе. Өөрөөр хэлбэл, Номонхан Баянбүрд гэсэн чиглэлд 200 орчим морьт цэрэгтэй их буугаар дэмжүүлсэн бүлэг хүч Монголын нутаг руу цөмөрч орж ирсэн. 61 дэх удаагийн хилийн зөрчил нь байлдаан болж орж ирсэн нь тэр. Энэ үед Монгол Улсын 7-р застав болон 6-р дивизийн 17-р морьт хорооноос хоёр суманг дайчилж татаад 200-гаад цэрэгтэй хил дээр байлдсан. Энэ том хүч орж ирээд 18 хоногт 22 км Монголын нутагт цөмөрч орж ирсэн. Монгол Ардын хувьсгалт цэргийн удирдлагаас энэ үед Халх голыг гатлуулж болохгүй, тэнд нь торгоож бай гэсэн ийм л байлдааны тушаал өгөгдсөн. Ингээд Тамсагт хуарагнаж байсан Зөвлөлтийн анги нэгтгэлүүд манай 6-р дивиз маршаар ирж, тавдугаар сарын 28-29-нд том байлдаан болж, тавдугаар сарын-31 гэхэд Монголын хилээр цөмөрч орж ирсэн Японы Квантуны армийн хурандаа Азумагийн удирдсан ангийг хөөж гаргасан. Үүнийг түүхэнд Халх голын дайны нэг дэх үе шат гэж үздэг.
-Дайны хоёр дахь үе шат хэрхэн явагдсан бэ?
-Халх голын дайны хоёр дахь үе шат нь Баянцагааны тулалдаан. Монголчууд энэ тухай сайн мэднэ, олон ч удаа сонсож байсан. Энэ бол үндсэндээ гурав хоногийн л байлдаан болсон. Япончууд цэргийн оператив, тактикийн хувьд ихээхэн мундаг тактик хэрэглэж байсан гэж би боддог. Өөрөөр хэлбэл, Хамар даваа, Халх голын зүүн талд Зөвлөлт-Монголын цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байсан. Тэгэхэд Японы цэргүүд шууд энэ байрлал руу дайраад ухраад, дайраад ухраад, хүч сайтай ч юм шиг, үгүй ч юм шиг байгаад гол анхаарлаа өөр дээрээ хандуулж татаж байсан байгаа юм. Ингэж байхад фронтын зүүн гар талаар Баянцагааны нурууны чиглэлээр 1939 оны долоодугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Халх гол дээгүүр хөвдөг гүүр тавиад анх удаа бөгөөд эцсийн удаа Баянцагааны нуруунд халдаж Халх голын баруун талд нь гарч ирсэн. Тэдний гол арга нь энд ингэж анхаарлыг нь сарниулж байгаад голын баруун талд гарч арваад км газарт голын хоёр талаас бүсэлж авсан байгаа юм. Хэрэв энэ бодлого тактик биелсэн бол япончуудад ямар ч торох саад байхгүй, байгалийн ямар нэг бэрхшээл учрахгүйгээр шууд нутгийн гүн рүү давшаад явах байсан. Тэгэхэд Халх гол эргээ халих шахан үерлэж байсан, Их Хянганы салбар уулаас эх авсан гол шүү дээ. 27 гол нийлж цутгаж байж Халх гол Буйр нуурт цутгадаг. Манайд одоо ч гэсэн долоодугаар сард үндэсний үер гэж болдог. Тэр үер улаан хоормог болж одоо ч гэсэн эргээ халиад урсдаг. Тийм саад бэрхшээлтэй байхад япончууд тэрүүгээр даваад гараад ирсэн. Энд Зөвлөлт-Монголын армийг командалж байсан Г.К.Жуков танкийн 11-р бригадыг шууд марш дундаас хүч салгах операц зохион байгуулж, явган цэргээ хүлээлгүйгээр тулалдаанд орсон. Энэ бол цэргийн урлагийн хувьд түүхэнд шинэ зүйл гэж судлаачид тэмдэглэдэг. Баянцагааны байлдаанд маш олон танк, амьд хүчний хохирол амссан, Япон ч мөн адил. Шүүмжлэгчид гэхдээ Г.К.Жуковыг махан овоо босгосон гэж шүүмжилдэг. Шүүмжлэхээс өөр арга байхгүй.
-Тэгэхээр энэ дайны хүчний харьцаа ямар байсан юм бол?
-Япон бол нийтдээ 38 мянган амьд хүчтэй байсан. Манай тал бол 10-аад мянган хүнтэй байсан.
-Манай гэдэг нь, Орос, Монголын аль нь вэ?
-Орос, Монголын тал нийлээд тэр. Тэгэхээр Япон гурав дахин илүү байгаа биз. Япончууд байлдааны 200 нисэх онгоцтой байсан. Манай тал байлдааны 100 нисэх онгоцтой, 185 танктай байсан. Япон тэгэхэд 135 танктай. Манай тал 266 хуягт машинтай, Япон зургаахан хуягттай, ийм л байсан. Яг эндээ л дулдуйдаж, шууд марш дундаас хүч задлах операц хийж тулалдаанд орсон. Ингээд 1939 оны долоодугаар сарын 4-нд япончууд Халх гол дээгүүр тавьсан гүүрээ өөрсдөө дэлбэлсэн юм гэнэ лээ.
-Яагаад?
-Орос, Монголын тэр олон танк, анги нэгтгэлүүд тэр гүүрээр Халх голын зүүн талд гарвал энд хуралдаж байсан тэр хүчийг юу ч үгүй болгох байсан. Ийм аюулаас сэрэмжилж гүүрийг дэлбэлсэн. Үүнийг түүхэнд Баянцагааны тулалдаан гэж нэрлэдэг. Энэ бол Халх голын дайны ялалтад чухал ач холбогдол өгөхөөр, Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг бататгахад чухал түлхэц болсон байлдаан юм.
-Дайны шийдвэрлэх мөчийн тухай ямар түүхэн баримтууд байдаг вэ?
-Шийдвэрлэх мөч буюу ялалтын давшилтын тухай хэдэн тоо хэлье. Япончууд 1939 оны наймдугаар сарын 20 гэхэд Баянцагааны нуруунаас Эрс уул хүртэл 70 км-ийн өргөн фронтоор, өнөөдрийн Хятад, Монголын хилээс 22 км-ийн гүнд цөмрөөд орчихсон байсан. Өөрөөр хэлбэл, долоодугаар сарын Баянцагааны тулалдаанаас хойш буун дуу тасрахгүй л богино тулгаралт, байлдаанууд болоод байсан. Ингээд аль аль тал нь хориглох тактик хэрэглэж байсан.
-Зөвлөлтийн тагнуулч Рихард Зоргегийн Халх голын дайнд гүйцэтгэсэн үүргийн тухай ярьж өгөөч?
-Дайны үед тагнуулчид чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэр дотроос Халх голын дайнд Зөвлөлтийн тагнуулч Рихард Зорге шийдвэрлэх давшилтын талаарх мэдээг дамжуулсан гавьяатай. 1939 оны тавдугаар сараас хойш Германы Элчин сайдын яаманд ажиллаж байсан Рихард Зорге нэг ч мэдээ дамжуулаагүй, И.Сталин түүнийг Германд урвасан гэж үзэж байсан. Гэтэл тэр 1939 оны наймдугаар сарын 20-нд Япончууд наймдугаар сарын 24-ний өдөр Монгол руу их давшилт хийх гэж байна гэсэн тагнуулын мэдээг дамжуулсан. Үүнийг хүлээж аваад И.Сталин, Г.К.Жуков, Х.Чойбалсан хоёрт сөрж довтол гэсэн үүрэг өгсөн. Ингээд өмнө нь довтлохын тулд 20-ны өдрийг сонгосон, энэ нь ням гараг байсан. Гэхдээ дайны үед юуных нь амралтын өдөр байх вэ. Ингээд манай тал дайсанд илт баригдахаар тагнуулын мэдээг үйлдсэн. Сонинд бичиж, радиогоор нэвтрүүлсэн. Тэр нь өвөлжилтийн бэлтгэлээ ханга, хоргодох байраа ух, хадлан бордоогоо бэлд гэсэн. Өөрөөр хэлбэл, хориглоод өвөлжих нь байна гэсэн хуурамч мэдээг өгч төөрөгдүүлсэн. Буу барьж байлдахыг дайтах гэхгүй бүх салбарт дайн ингэж явдаг байх нь. Халх голын зүүн талд байх Ремизовын өндөрлөг бол тухайн үед япончуудын эзэлж авсан газрын хамгийн ноёлох өндөр цэг байсан. Үүнийг манайх гурван удаа алдаж дөрөв дэх удаагаа чөлөөлж авсан. Г.К.Жуковын онол гэж цэргийнхэн нэрлэдэг тал саран хэлбэрийн нэг талаараа Дандарын удирдсан 6-р морьт дивиз, нөгөө талаараа Янтайсүрэнгийн удирдсан 8-р морьт дивиз,голоороо явган цэрэг, танк, бусад ангиуд 1939 оны наймдугаар сарын 20-нд ерөнхий давшилт хийхэд 150-аад дайрагч онгоц агаарт хөөрч, түүний халхлалт хамгаалалтад 100-гаад онгоц энэ байрлал дээр бөмбөгдсөн. Яг үүнтэй зэрэгцээд 660 их буу, миномётууд, мөн 800 орчим танк галын бэлтгэлд орсон. Япончуудын давшина гэж байсан наймдугаар сарын 24-ний өдөр Монголын хилийн дотор тэднийг бүслэн авч наймдугаар сарын 31-нд дахин бүлэглэн бүсэлж, үндсэндээ 1939 оны есдүгээр сарын 31 гэхэд Японы Квантуны армийн Монголд цөмөрч орж ирсэн хүч, бие бүрэлдэхүүнийг сөнөөсөн. Ингээд Халх голын дайн 1939 оны есдүгээр сарын 16-нд Москвад Зөвлөлтийн Гадаад явдлын яамны сайд Молотов Оросод сууж байсан Японы Элчин сайд Того хоёр гал зогсоох актад гарын үсэг зурснаар төгссөн түүхтэй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 14 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Дорнод аймгийн Халх гол сумын эрхлэгч, тайлбарлагч, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Мягмарсүрэн гуай бол Халхын голын дайны судлаач хүн. амжилт хүсие танд. Халх голын хөрсөнд Зөвлөлтийн 25000 цэрэг, Монголын 2000 цэрэг амиа тавьж байж энэ бүс нутгийг авч үлдсэн юм. Эс тэгээгүй бол Мана уул шиг өдийд Хятадын нутаг болох байсан эрсдэлтэй байлаа.
Орос, Монголын тал нийлээд тэр. Тэгэхээр Япон гурав дахин илүү байгаа биз. Япончууд байлдааны 200 нисэх онгоцтой байсан. Манай тал байлдааны 100 нисэх онгоцтой, 185 танктай байсан. Япон тэгэхэд 135 танктай. Манай тал 266 хуягт машинтай, Япон зургаахан хуягттай, ийм л байсан. Энэ бол Халх голын дайны ялалтад чухал ач холбогдол өгөхөөр, Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг бататгахад чухал түлхэц болсон байлдаан юм.
Түүх үнэнээрээ байх сайхан. Яг л ийм дайн халх голд болсон.
Үхсэнийх нь ялалт байхав. Баруун зүүн талаасаа таслуулан харьд алдсаар ирсэн. Үзэл суртлын үеийнхэн үхэж дуусаж байж үнэнийг өгүүлэх цаг ирэх биз ээ
Халх голын тулалдаан. Номонханы хэрэг.
Доор нэг нөхөр хасаг тува буриад халхын голд ирж байлдаад ялсан гэж тууж байна ингэж түүхийг гуйвуулахгүй шүү. Халхын голыг амиараа хамгаалсан хүмүүс бол сибирийн оросууд байсан.
Юун. дураараа. солиордог нохдууд вэ Бат инженер та Монголыг үнэн үзэн ядах юмаа тээ
дэлхийн 2 дайныг 2 ууланг нь Германчууд эхлүүлсэн байдаг. Дэлхийн 2-р дайныг фашистууд Австрийн буулган авснаар эхлүүлсэн байдаг.Халхын голд Гитлер ирж тулалдаагүй .
БАЯРЛЛАА , ТҮҮХИЙГ ҮНЭН ЗӨВӨӨР НЬ Л ҮЛДЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШҮҮ ДЭЭ ХАЛХ ГОЛЫН ДАЙН БОЛ ХАРЬЦАНГУЙ ЦАГ ҮЕ НЬ ОЙР СУДЛАГДСАН ТҮҮНИЙГ БОДИТООР ХАРЖ ҮЗСЭН ХҮМҮҮС НЬ Ч АМЬД МЭНД БАЙНАА, ХАРИН ТЭРТЭЭ ЧИНГИС-Н ТҮҮХ БОЛ МАШ БҮРХЭГ ХАМААГҮЙ ОМОГШООД ХУДЛАА ЯРИАД БАЙХ ШИГ САНАГДААД БАЙДАГИЙНШТЭЙ \n
Газар нутгаа алдаад дууссан үхсэн баасны ялалт Орос ах байхав дээ.
Мана уулаа алдаад тулгаралт намжсан юм. Юун ялалт байх вэ.
Энэ зөнөг өвгөн юу ч билээ! Халх голын дайн өнөөгийн фашист орк оросуудтай хамааралгүй ,дайны хүндийг одоогийн 15 улсын :Казах,Киргиз, Узбэк,Татаар,Латви,Литва гэх мэт улсын цэргүүд Зөвлөлт улс нэрийн дор үүрсэн түүхэн үнэн байна.Түүхээ мэдэхгүй ,буруу зөнөсөн долоогчид ,оросын гар хөл бологчид ,босоо хэвтээ хөхдөгүүд ядаж интернет орж юм уншдаг болоосой ,буруу харсан нүх мэт амьтад