УИХ-ын гишүүн болох гэж баахан мөнгөө салхинд хийсгэн, Төрийн ордонд заларсныхаа шархаа нөхөх гэж гүйдэг моод үеэ өнгөрөөж байгаа бололтой. Энэ нь сүүлийн хэдэн сарын турш Багануурын уурхайн эзэн “хаан”-аар өргөмжлөгдөх гэж хөөрцөглөн, олныг шуугиулсан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын жишээнээс илт харагдах ажээ. Мань хүн Лүнгийн замыг засах нэрээр төсвийн мөнгө хулхидаж Там-Очир хэмээн нэрших болсон юм. Олон түмний хайрласан энэ нэр нь түүнд зохисон гэж жигтэйхэн. Там-Очир уг нь 2008 оны сонгуульд мөнгө босгохоор улайрч явахдаа “Анод” банкнаас дөрвөн тэрбум гаруй төгрөг аваад том шаталт амссан, өр зээлээ төлөөгүй өрөвдмөөр нөхөр л дөө. Бас болоогүй ээ, өнөөх Лүнгийн замаа дахин засах гэж өөрөөсөө бас л овоо их мөнгө зарцуулсан гэдэг. Үүнийгээ харин Сү.Батболдын Засгийн газраас гаргуулж авах гээд чадаагүй. Хулхины наймаачинд юу гэж өгөхөв. Тэгтэл тэр саяхнаас зам засварын “Очир төв” компаниа зарна гээд амьтан хүн царайчилж гүйх болсон байна. Түүний энэ компанид элэгдэж хуучирсан хэдэн хүнд даацын машинаас өөр юу байхав. Гэхдээ муу ч гэсэн эр хүний тасархай болж төрснийх нь дахиад жаахан мөнгө цугуулж дараагийн сонгуульд нэрээ дэвшүүлэх горьдлого тээгээд гэлдэрч буй бололтой. Юмтай хүн юмаараа тоглов гэгч энэ биз. Мөн өрийн тулам болсон түүний сүүлчийн найдвар нь ч байхаа магадгүй.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )