Арвин гишүүн кёкүшюзан Батбаярт байр өгч байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20


          Арвинг аав нь “Миний охин хэзээ л сансарт ниснэ гэж орж ирэх болдоо” гэж ярьдаг байж. Багадаа их хөдөлгөөнтэй юм юм хийдэг, оролддог  хүүхэд байж. Бүжиглэнэ, хөгжим тоглоно, сагс волейбол, гүйх харайх тэмцээнд оролцдог идэвхтэй охин. 10 төгсөөд хуульч болно хэмээн Их сургуулийн хуулийн ангид орох гэтэл аав нь, “Хууль гэдэг чинь эмэгтэй хүнд хэцүү” гээд хориглож түүхийн ангид оруулсан гэдэг. Тэрээр улс төрч болъё, улс төрд хүч үзье гэсэн зорилго агуулж яваагүй ч  ажил мэргэжил нь л улс төр рүү оруулсан гэнэ. Яагаад гэвэл, Арвин Эвлэлийн ажилтан байсан. Армийн байгууллагад ажиллаж байсан офицер цолтой бүсгүй аж. Хожим намд гишүүнээр элсэж, нам олон нийтийн байгууллагад ажиллаж байсан нь улс төр рүү хүссэн хүсээгүй оруулжээ.

          Тэрээр төрийн албан хаагчийн хувьд төрийн албан хаагчийн хуулийн дагуу тангараг өргөхийн өмнөх өдөр “Их өргөө” компаниа шилжүүлсэн гэдэг. Тэр тун өгөөмөр нэгэн. Инженер техникийн ажилчдаасаа эхлээд, Одхүү начин, “Чингис”-ийн Жагаа бүр Кёкүшюзан Батбаярт хүртэл байр өгчээ. “Би элбэг дэлбэг, хахсандаа байр өгч байгаа юм биш. Хүний амьдрал юм чинь ядарсан зовсон, чадалтай боловсон хүчнүүд, ажлаа хийх ямар ч нөхцөлгүй ийм үед өрөвдөөд өгдөг. Зөв зүтгэсэн хүнийг нийгэм нь ч тэр, хувь хүмүүс нь ч тэр дэмжинэ. Тийм учраас хүн хийе гэсэн ажлынхаа төлөө, хөлөө хүрэх газраа явж, тэмцэж байх юм бол бүтэхггүй ажил гэж хэзээ ч, хаана ч байхгүй л дээ” хэмээн ярих Арвины сэтгэл, ухаан үнэхээр арвин ажээ.

 Д.Сэндэр

Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Top