Хүүхдийн хоол Үндэсний аюулгүй байдлын асуудал мөн үү!

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 11 сарын 13

Zindaa.mn “Нэг сэдэв - Нэг сар” нөлөөллийн мэдээллийн хөтөлбөрийн хүрээнд онцолж буй "Үдийн цайг сүүтэй болгоё" сэдэвтэй холбоотойгоор өнөөдөр зарим тоон мэдээллийг танилцуулахын сацуу өнгөрсөн зун болсон "Үдийн хоол" үндэсний чуулганы үр дүн юу байв гэдгийг эргэн сануулж байна


Эдгээр мэдээллийг 2023 оны зургаадугаар сард болсон "Хүүхдийн хоол" үндэсний чуулганы үеэр өгч байсан юм. 

Дэлхийн 169 орны 388 сая хүүхэд сургуулийн "Үдийн хоол" хөтөлбөрт хамрагддаг бол Монгол Улсын тухайд сургуулийн орчинд 2006 оноос эхлэн "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. 

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд баталсан бол 2021 онд "Үдийн цай" хөтөлбөрийг "Үдийн хоол" болгон өргөжүүлж, 1500 төгрөгт багтаан халуун хоолоор бага ангийн сурагчдад үйлчлэх болсон юм.

Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд мэргэжлийн сургалтын байгууллагын дотуур байрны оюутнууд гээд нийт 730 орчим мянган хүүхдэд 1500-4300 төгрөгийн хоолоор үйлчилж байна.

Нийт дүнгээр нь авч үзвэл, 2022-2023 оны хичээлийн жилд суралцагчдын хоолонд 176.5 тэрбум төгрөг зарцуулжээ.

Харин 2024 онд буюу энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрт 87,4 тэрбум төгрөг зарцуулахаар ирэх оны төсөвт тусгаад байна.  

Боловсролын орчин дахь "Үдийн хоол" нь хамгийн эмзэг бүлгийнхэнд хүрэх арга зам юм гэж ДЭМБ тодорхойлсон байдаг. Үүнээс гадна хүүхдийн бие махбодийн өсөлт, хөгжил, оюуны чадавх эрс сайжирч, хичээлийн дараа сонгон суралцах бусад үйл ажиллагаанд хамрагдах боломж нэмэгдэж, өрхийн хүнсний баталгаат байдлыг хангахад бодит дэмжлэг үзүүлдэг болохыг судалгааны үр дүнгээс харж болно.

Тухайн үед Эрүүл мэндийн дэд сайд "Хүүхдийн хоол" үндэсний чуулганд тавьсан илтгэлдээ дараах мэдээллийг өгсөн нь анхаарал татдаг. Тодруулбал, 
 

Тав хүртэлх насны хүүхдүүдийн
 

  • 61 хувь нь Д аминдэмийн дутагдалтай
  • 26.6 хувь нь цус багадалттай
  • 27,7 хувь нь төмөр дуталтай


6-11 насны сурагчдын
 

  • 7.3 хувь нь өсөлт хоцролттой
  • 2.8 хувь нь туранхай
  • 28.6 хувь нь илүүдэл жин, таргалалттай байгаа нь анхаарал хандуулах сэдэв яах аргагүй мөн.
     

Бага ангийн буюу 6-11 настай хүүхэд хоногт хоолноос авах шим тэжээлийнхээ 35 хувийг сургуулийн хоолноос авах ёстой. Гэтэл өнөөдөр үүний 50 хувийг л "Үдийн хоол"-оор олгож байгаа юм. Тиймээс хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, дунд болон ахлах ангийн сурагчдыг "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулах чиглэлээр зөвлөлдөж, боломж шийдлийг ярилцах хэрэгтэй гэдэг ч энэ нь бараг билэг тэмдгийн шинжтэй амлалт төдий явж ирлээ. 

Цэцэрлэгийн хүүхдийн "Үдийн хоол"-ны зардлын тухайд 2475 төгрөг байдаг. Энэ зардлыг нэмэгдүүлэхийн тулд аав ээж, асран хамгаалагчаас тодорхой хувийг гаргах боломжтой эсэх талаар судалгаа явуулсан. Судалгаанд хамрагдсан 27,956 хүний 56 хувь нь "Дэмжинэ" гэж хариулж байжээ. 

2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-иудын 597 нь зориулалтын гал тогоотой байсан бол 224 нь зориулалтын бус, хүрэлцээгүй хүчин чадал бүхий гал тогоотой, есөн сургууль бүр огт гал тогоогүй байсан гэсэн мэдээллийг энэ чуулганд мөн танилцуулж байсан.

Түүнчлэн, Одоогоос яг жилийн өмнө буюу 2022 оны арванхоёрдугаар сарын байдлаар 75 хоол зүйч, 1276 тогооч, 464 туслах тогооч, туслах ажилтан ажиллаж байгаа нь өмнөх хичээлийн жилээс хоол зүйч 15 дахин, тогооч 12.9, туслах тогооч, туслах ажилтан 34.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байжээ. 

Л.Энх-Амгалан: Хүүхдийн хоол гэдэг ганцхан хоолны асуудал биш. Хүүхдийн боловсролын асуудал, хүүхдийн эрхийн асуудал гээд олон зүйл хөнддөгддөг учраас үүнийг Үндэсний аюулгүй байдлын асуудал гэж ойлгож болно

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тухайн үед "Нэг хүүхдийн үдийн хоолны зардлыг 4500-6000 төгрөгт хүргэвэл хүүхэд хоол хүнснээс авах ёстой шим тэжээлээ авч чадна" гэсэн тооцоо гарсан талаар онцолж байсныг эргэн сануулж, дэлгэрүүлье.

Тэрбээр "Хүүхдийн хоол гэдэг ганцхан хоолны асуудал биш. Хүүхдийн боловсролын асуудал, хүүхдийн эрхийн асуудал гээд олон зүйл хөнддөгддөг учраас үүнийг Үндэсний аюулгүй байдлын асуудал гэж ойлгож болно.

Цэцэрлэгийн насны 270 мянган хүүхэд өнөөдөр цэцэрлэгийн хоолоор дамжуулж өдөр авах ёстой нийт илчлэг калорынхоо 70-80 хувийг авдаг. Энэ бол хамгийн чухал гэсэн үг.

1-5 дугаар ангийн хүүхдүүд 380 мянган хүүхэд өдөрт авах ёстой илчлэг тэжээлийн 30-40 хувийг үдийн хоолоор дамжиж авах ёстой. Гэтэл өнөөдөр цэцэрлэгийн хүүхдийн хоолны чанар, өртгийг харахад цэцэрлэгийн хүүхэд ч адил, бага ангийн хүүхдүүд ч адил хоол тэжээлээс авах ёстой шим тэжээлийн 50-хан хувийг авч байна.

Чанартай хоол бол өртөгтэй байна. Тиймээс хоолны чанарыг дээшлүүлэх гол зорилго бол цэцэрлэг болон сурагчдын "Үдийн хоол"-ны өртөг, үнэ тарифыг зах зээлийнх нь өртөгт суурилсан санхүүжилтийн тогтолцоонд оруулах зайлшгүй шаардлагатай байна.  Төр дангаараа үдийн хоолны асуудлыг нуруун дээрээ үүрээд явна гэж байхгүй. Нэг талаасаа эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо байх ёстой. Нөгөө талаасаа төр, хувийн хэвшлийн зөв түншлэл байх ёстой. Өмнө нь нийслэлийн сургуулиудын 70 орчим хувь нь дандаа түрээсийн гал тогоотой байсан учраас хүүхэд бүтэн аяга хоол идэх ёстой байтал түрээсийн гал тогоотой сургуулиуд тал аяга хоол өгч байна гэсэн үг. Тал нь түрээсийн гал тогоо руу явчихаж байна гэсэн үг. Тэгэхээр бид төрийн өмчийн сургуулиуд дээрээ сургуулийн өөрийн гал тогоог бий болгоё. Гэхдээ гал тогоог бий болгоход 100 хувь төр ачаалал авахгүйгээр хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг жижиг, дунд үйлдвэрлэгчдээс худалдан авалт хийе. Ингээд төр, хувийн хэвшлийн түншилсэн хэлбэрээр хүүхдийн хоолны чанар, хүртээмжийг сайжруулах зөв шийдлүүд байна" гэсэн байр суурь илэрхийлж байсан юм. 

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун "УИХ-ын 36-р тогтоолын хүрээнд хүүхдийн хоол хүнсний хангамжийн хууль, эрх зүйн орчны шинэчлэл, хүнсний үйлдвэрийн хүчин чадал, техник технологийн чадавхыг сайжруулах хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг аж ахуйн нэгжүүдэд олгож байна. Хүүхдийн хоол, хүнсний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой чиглэсэн зээл олгож байгаа. Мөн Азийн сүүний түншлэлийн байгууллагатай хамтран “Хүүхэд бүрд сүү” санаачилгыг хэрэгжүүлэх, сүүний салбарын аж ахуйн нэгжүүд ч мөн “Цагаан хувьсгал” санаачилга гарган, хүүхдийн сүүний хэрэглээг хангахад зорилго, чиглэлээ нэгтгэн ажиллаж байна" гэсэн мэдээллийг энэ "Хүүхдийн хоол" үндэсний чуулганд өгч байв.

Гэсэн ч өнөөдөр "Цагаан хувьсгал" эхлээд, "Хүүхэд бүрт сүү" өгөөд байгаа бодит эхлэл алга. 

"Үдийн цайг сүүтэй болгоё" урилга, санаачилга гаргаж байгаа юм аа. Мэдээлэл өгөөч, байр сууриа илэрхийлээч, бодлогын ямар ажлууд хийгдэж байна вэ гээд Боловсрол, Эрүүл мэнд, Хөдөө аж ахуйн яамд руу яваад очихоор мэдээлэл хэлэх, ярилцлага өгөх албаны мэргэжилтэн, хүмүүс ч алга байна.

Ерөнхий сайдын хүртэл оролцоотойгоор зохион байгуулж, зуу зуугаараа чуулсан "Үдийн хоол" үндэсний чуулганаас хийсэн дүгнэлт, зөвлөмж, хэрэгжүүлэх ажлууд хаана очоод гацчихав аа!
 



 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өв(59.153.115.97) 2023 оны 11 сарын 16

хөхөөнүүд хүүхдээ бусдад даатгаад хайрлах аа мартчих юм.ямар гээч нийгэм бэ?

0  |  0
МӨН(66.181.188.66) 2023 оны 11 сарын 14

МӨН ШҮҮ МӨН

0  |  0
DR. PRADHAN(129.205.113.172) 2023 оны 11 сарын 14

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл\\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Иргэн(202.9.41.16) 2023 оны 11 сарын 14

Үдийн хоол гэх нэрнь сайхан гэтэл сургуулиуд гуанзуудаа түрээслүүлээд л тэд нь хүүхдэд аль ч талаасаа шаардлага хангахгүй юм өгдөг. Түүний оронд өөрсдөө гал тогоогоо ажлуулаад хоолоо бэлдүүл яацын болдоо. Ядаж хариуцлагаа хажуудаа тооцно, дээр нь санхүүдээ нэмэртэй байх шүү. Энэ 3 хүний зураг тавиад яах вэ яам тамгын газар нь шинээр сэтгээд ажлаа хийчүүл болно . Үдийн хоолны 1 хүүхдийн орцоо сайн тооцдийн болуу да. Ахлах ангийнханд хоол хэрэггүй дэ . Тэд өөрсдөө аав ээжийн тусаар болчино . Гуанзууд тэдний шаардлагад нийцхийм хийж өхгүй байх .

0  |  0
zochin(98.214.171.138) 2023 оны 11 сарын 13

eronxiilogch yamar xamaatai yum zurag xarj xereldeed emee uu

0  |  0
zochin(111.239.167.170) 2023 оны 11 сарын 13

ene erunhiilgch yagaad yarvaagaad bgaa yum bol ⁉️ thuuthun hun amtai oron baij Mongol ulsiin ireeduin ur huuhdees udriin thainii jaahan mungu gargaj chadahgui bol ardtumen bidend ene erunhiilgch baih hereg bna u ⁉️ ene erunhiilgch turd hulgaich nartai hamtarj ymar margaach harj suudag yum bol ⁉️ Mongol chuud bidend ene yaravgar tharaitai erunhiilgch hereg bna u ⁉️ bid tatvar tulj bgaa getel ter tatvariin munguur thuuthun Mongol huuhdiin udriin thainii mungu gargaj chadahgui bol erunhiilgch bolon ulsiin hurliin erhem darga nariig tejeeh gej tatvar tulmuurgui bna ⁉️

0  |  0
Зочин(202.9.46.164) 2023 оны 11 сарын 13

Сүү өгөх нь зөв боловч сүү амархан мууддаг, хордлого амархан өгдөг, хордлого нь маш ужиг насан туршдаа хашилтай болдог. Иймд сүү өгвөл сүүндээ өдөр болгон маш сайн арриун цэврийн болон нянгийн шинжилгээ, хийхгүй бол аюултай ундаа шүү \n

1  |  0
1(202.21.107.21) 2023 оны 11 сарын 13

mon

0  |  0
Top