УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл ямар ч улс төргүй өөрийн клубтэй болохыг мөрөөддөг.

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20

 
         Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Бат-Үүлийн нэгэн мөрөөдөл биелсэн эсэх нь тун бүрхэг. Магадгүй нууцалсан ч байж мэдэх. Тэрээр уг нь өөрийн үеийнхэнд зориулан, зөвхөн тэр үеийн дуу хөгжим эгшиглэдэг, маш сайхан цэнгээнт хөтөлбөртэй тийм клуб нээе гэж мөрөөддөг байж . Түүнд 60-70 оны үеийн хэн ч, хаанаас ч олохгүй сайхан CD нүүд байх, Бат-үүл гишүүн түүнийгээ клуб байгуулах гэж олон жил цуглуулсан гэдэг. “Миний үеийнхэн цуглаад тэр үеийнхээ дуу хөгжмийг сонсож, гэгэлхэн үеэ яриад, яг л тэр үеийн уур амьсгалд автах ёстой байхгүй юу. Ямар ч улс төргүй, ямар ч амьдралын бэрхшээлгүй, сайхан цуглаж суух боломж. Ядахдаа залуу сайхан үеэ дурсаж байгаа юм л даа. Бидний үеийн авгай нар л цуглана биз. Бидний үед цэнгээнт бүжгийн газар, баар цэнгээний газар гэж байхгүй байсан. Улаанбаатар, Баянгол гэж хоёр л газар байсан. Тэнд гадаадын хүмүүсийг оруулдаг, биднийг оруулдаггүй байлаа. Тэгээд бид аав ээж байхгүй үед нэг орой гэртээ л цуглаж, хөгжим тавьж цэнгэдэг байсан. Бид одоо чөлөөтэй, боломжтой болсон. Бид ямар хүүхдүүдтэйгээ зэрэгцээд явж байлтай биш. Тэгэхээр бидний үе хохирч үлдэх гээд байна л даа. Хохирч үлдэхгүйн тулд би ийм клуб байгуулах гээд байгаа юм” хэмээжээ.

Д.Сэндэр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top