Хямдарсан сурах бичгүүд ирэх сараас худалдаанд гарна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 21

Ерөнхий боловсролын сургуулиуд сурагчдаа хүлээн авах бэлтгэлээ хийж байна.  Эхний ээлжинд  сурах бичгийг хуваарилан дууссан гэнэ. Энэ жил хэрэглэх 33 нэрийн 7772.257 сурах бичгийг шинэчлэн хэвлэж байгаа бөгөөд энэ хичээлийн жилээс  эхлэн  12 жилийн тогтолцоонд шилжиж байгаатай  холбогдуулан  есдүгээр ангийн бүх сурах бичгийг шинэчилж дуусчээ.
Энэ жилээс эхлэн бүх сурах бичгийг хямдралтай үнээр худалдаалах юм байна. Тодруулбал, хоёр жилийн өмнөх сурах бичгийн  үнээс 30-40%, өнгөрсөн оныхоос 5-8 хувь хямдрах юм байна.  Эдгээр хямдарсан сурах бичгүүдийг ирэх сараас эхлэн худалдаалахаар боллоо. 

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top