Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр Их Британид баривчлагдаад байгаа ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцад холбогдох хэргийн шүүх хурлын талаар тарааж байгаа зарим мэдээллийг ГХЯ-наас албан ёсоор няцаалаа. Сүүлийн үед Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэх эцсийн шийдвэр энэ сарын 12-ны өдөр гаргахаар товлогдсон ч Английн шүүх хугацаагаа шалтгаангүйгээр хэтрүүлж, хууль зөрчиж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр мэдээлж эхлээд байгаа. Мөн шийдвэр товлосон өдөртөө гараагүй тул түүний өмгөөлөгч Лондоны Хатан хааны дээд шүүхэд гомдол гаргасан тухай ярьж байна. Б.Хурцад холбогдох хэргийн давж заалдах хурал өнгөрөгч зургадугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Лондон хотноо болж, даргалагч шүүгч хоёр талын өмгөөлөгчдийн баримт тайлбарыг авч, харилцан мэтгэлцээнийг сонсоод “эцсийн шийдвэр гаргах хугацаагаа удахгүй гаргана” гэж мэдэгдсэн. Харин тодорхой тов огт гаргаагүй байгаа учир дээрх мэдээллүүд ор үндэсгүй гэдгийг ГХЯ-наас мэдэгдэж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )