Энэтхэгийн Ерөнхийлөгч манай улсад айлчлал хийнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч, хатагтай Пратибха Девисингх Патил энэ сарын 27-30-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд  Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга, Монголын эмэгтэй улс төрчдийн төлөөлөл Энэтхэгийн Ерөнхийлөгчид тус тус бараалхах юм байна. 
Ерөнхийлөгч Пратибха Девисингх Патил Монгол, Энэтхэгийн бизнес уулзалтын нээлтэд оролцож үг хэлэх бөгөөд Энэтхэгийн эрх чөлөөний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, хүчирхийллийн эсрэг үзэл санааг дэлгэрүүлэгч  Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөнө.

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top