Монгол бүсгүйн хулгайлагдсан гоёл Шведэд байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 21

Стокгольмын угсаатны зүйн музейгаас 1984 онд монгол бүсгүйн толгойн мөнгөн чимэг хулгайлагджээ. Гэхдээ хэн нэгэн үүнийг Стокгольм дахь Kyngsholmen-ий Үндэсний эрүүгийн эрэн сурвалжлах цагдаагийн газар өгсөн байна. Энэ эдлэл хулгайн эд зүйлсийн дунд яг л хог хаягдал шиг хадгалагдаж байсан хэмээн мөрдөгч ноён Ален баталж байна. Гэхдээ энэ толгойн мөнгөн чимгийг угсаатны музейд эргүүлэн өгсөн аж. Харин үүнийг хадгалж байсан мөрдөгч ноён Ален энэ эд өлгийн зүйл нь Монголдоо буцаж очих ёстой гэж үздэгээ ярьжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top