М.Энхболд сайд аа, адууны стандарт яах вэ, монголчуудад үхэл нүүрлэх гээд байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 21

 Тэгш дөрвөн их ой давхацсан Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан овоо дориун ажил хийснээ шадар сайд М.Энхболд хэвлэл мэдээллийнхэнд сайрхлаа. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой тохиосон нь үндэсний үзэл санаагаа дээдлэхийн шинэ эхлэл болсон байж магадгүй л дээ. Гэвч Модун хааны хэлсэн “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн үг энэ өдрүүдэд тийм ч тод сонсогдсонгүй хэмээн зарим судлаачид гомдоллож байна. М.Энхболдын яриа хөөрөөнөөс ийм үнэр ч ханхалсангүй гэнэ. Гэтэл Монголын газар нутгийн маань дөрөвний нэг нь лиценз нэрээр харийнхны гарт орчихоод байгаа. Цианит, мөнгөн ус, натриар хордох бол ердийн үзэгдэл боллоо. Хонгор сумынхны асуудлыг төр засаг хайхарч үзсэнгүй. Өмнөговь, Архангай, Өвөрхангай аймагт хоёр толгойтой, нүд ам нь энд тэндээ гарчихсан төл мал төрдөг болсон. Тэр бүү хэл, хүүхэд, том хүнгүй хордож байна. Биеэр нь юм туурах наад захын явдал. Анх Хонгорынхныг МАН-ын томоохон дарга нар хамуутай хэмээн доромжилж байсныг дахин сануулахад илүүдэхгүй. Цианит, мөнгөн усаар хордсон талбайг цэвэршүүлэхэд олон тэрбум төгрөг зарцуулсан л гэж байна. Тэгвэл нинжа нараас эхлээд мөнгөн, ус, натри, цианитаа хэрэглэсээр байгаа. Ийнхүү үхлийн харанга  дэлдсээр атал М.Энхболд мэтийн улс төрчид өнөөдөр адууны стандарт тогтооно, үүнд мөнгө хэрэгтэй гэж ярьж явна. Ичмээр, бас ундууцахаас аргагүй байгаа биз. Адууны ханиад болон бусад өвчлөл ч өнөөдөр хүнд халдахгүй гэх баталгаа алга байна.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top