Хип хоп холбооны ерөнхийлөгч Бааварт хийж үзээгүй ажил тун ховор. Ямартаа ч хөдөлмөрч, дайчин чанараараа бусдаасаа онцгой тэрээр одоо pub ажиллуулж яваа. Болохоосоо болохгүй бүгдийг хийж бүтээх гэж оролддог Бааварт улирлын чанартай сүрхий бизнес ч бий. Хип хоп бурхи жил бүрийн наадмаар Хүй долоон худагт гэр барин төвхнөж, хуушуур шаран шар махтайгаа хатдаг байна. Хамтлаг, дуучдын тоглолтыг төвөггүйхэн зохион байгуулдаг ноён ерөнхийлөгч хуушуураа борлуулахдаа ч дадамгай гэдэг. Тэрээр эсгий гэрийнхээ гадаа цагаан хоолой зоочихоод “Бааварын хуушуураа аваарай, Бааварын хуушуураа аваарай” гэж хүнгэнүүлэхдээ, хуушуурыг ч ёстой л нэг шууруулж, мөнгийг бол зүгээр л “хүүлдэг” байж л дээ. Гэтэл энэ жилийн наадмаар түүний урдхан талд барьсан гэрээс нисэх онгоцны буудлын зарлагч аятай уянгалаг сайхан хоолой гарч “Хуушуураа аваарай, үхрийн махаар хийсэн амтат хуушуур цор ганц манайд л бий шүү” хэмээн даллаж, хашир бизнесменийг нам даржээ. Уянгалаг сайхан хоолойтой, учир битүүлэг бүдүүн хоолойгоо өрсөлдүүлэхээс жийрхсэн Баавар өнөөх Сэрэлт киноны ах лам “энэ муу хазгар хүртэл манай хаяагаар өнгөрдөг болжээ” гэдэг шиг хий л хөмхийгөө зуун... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )