Д.Бямбадорж зайрантан хаан болж гэнэ, ичмээр юм

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 21


Шашин шүтэх, эсэх шүтэх нь тухайн хүний эрх. Монголчууд нэгэнт 1990 онд эрх чөлөөгөө олж авсан болохоор христ, будда, мусульманаа шүтнэ үү, яана хэнд ч падлийгүй. Гэхдээ эрх чөлөөнд бас хязгаар бий. Үүнийг хуулиар юм уу, ёс зүйгээр зохицуулдаг. Сүүлийн үед харамсалтай нь хуурамч бөө нар олширч, хүмүүсийг залилах явдал газар авах шинжтэй боллоо. Уг нь бөө бол монголчуудын ууган шашин юм л даа. Тэнгэр шүтлэгтэн ч гэж ярьдаг. Саяхан тэнгэр шүтэгчид маань Сонгосчуудтай хамтран семинар хийжээ. Их тэнгэрийн аманд болсон энэ семинарт Монгол, Солонгосын 40 гаруй бөө оролцов. “Хүн- байгаль-зан үйл” хэмээн нэрлэсэн энэ семинарын үеэр бөө нар эрдэм, чадвараа үзүүлэн бөөлцгөөсөн гэнэ. Бүргэдийн өд сөд, ан амьтны арьсаар гоёсон бөө нар галын тахилга гэгчийгээ ч хийжээ. Солонгос бөө нар эртний баатарлаг жанжнуудаа нэрээр нь дуудан бөөлжээ. Тэгсэн нэг бөө нь бөөлж байснаа манай төрийн их зайран гэгддэг Д.Бямбадорж гуайн өмнө гүйж очоод “Та бөөгийн хаан мөн байна” гэх нь тэр ээ. Бөө нар бас хаантай байдаг бололтой. Сонин л юм. Гэвч Д.Бямбадорж гуай маань зөвхөн тахил өргөдөг бөө юм гэнэ лээ. Бөө нь дотроо тэнгэрийн бөө, тахилын хэмээн ялгагдах онцлогтой. Тэнгэрийн бөө нь онгодоо дуудан тэнгэр дэх эрт дээрийн сүнсүүдтэй ярилцдаг гэдэг. Харин тахилын бөө нь зөвхөн уул усандаа өргөл өргөж дууллаа айлддаг тухай бөө судлаачид тэмдэглэжээ. Тэгэхээрээ тахилын идээ будаа өргөх төдийхөн хийдэг бөөг хаан хэмээн өргөмжилсөн нь тун гайхалтай. Бас ичмээр ч юм шиг.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top