Аймаг, нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссууд 2011 оны 2-р улиралд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэжээ. Салбар комиссууд энэ улиралд 110 өргөдөл, 381 эрэлт хүсэлт, санал гомдлыг барагдуулсны зэрэгцээ 461 хүнийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзан тэдний тавьсан асуудлуудыг нь шийдвэрлэсэн байна. Мөн салбар комиссууд орон нутгийн төр, захиргааны байгууллагуудад хүсэлт тавьж 34 хүнд 890,0 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг олгуулж, 24 иргэнд 360,0 мянган төгрөгийн эд материал, хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг туслалцаа үзүүлсэн талаар тайландаа дурьджээ.
Тагнуулын Ерөнхий Газраас архивын лавлагаа, цагаатгасан шийдвэрийн хамт 24, Үндэсний архиваас хүн амын тооллогын лавлагаа 26 ширхэгийг тус тус захиалан авч нэхэмжлэгчдэд олгожээ. Мөн анхан шатны шүүхүүдийн нөхөх олговор олгох шийдвэрийн дагуу 14 хүнд 12,5 сая төгрөгийн нөхөх олговор салбар комиссуудаар дамжигдан олгогдсон байна.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )