“Голомт” банкны ТУЗ-ийн дарга Баясгалангийн гэргий Мөнхцэцэг хувцсаа давхардуулахгүй өмсөхөд жилийн хэрэгцээ нь бий

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 21

 

“Голомт” банкны ТУЗ-ийн дарга Баясгалан ТИС болон Голландад сургууль төгсч өндөр боловсрол эзэмшсэн залуу. Тэрээр Лу.Болд, Лу.Болдхуяг нартай хамтран “Бодь” группийг  байгуулсан. Тэд оюутан ахуйгаас гар, сэтгэл нийлсэн андууд бөгөөд анх “Монголын Оюутны холбоо”-г байгуулж байсан түүхтэй. Эдүгээ Монголын эдийн засаг, санхүү хэдхэн банк, хэдхэн хүний гарт эргэлддэг. Тэдний нэг энэ эрхэм тун нууцлаг нэгэн. Түүний тухай сайнаар ч, муугаар ч бичигддэггүй. Харин хаа нэгтээ “хятадын эрлийз” гэх нь сонсогддог. Баясгалан угийн ухаалаг, дотуур тамиртай болоод энэ цаг үед нууцлаг байж чаддаг биз.

Монголын баячуудын жишгээр амьдардаг тэрээр, Санзайн “Голомт” хотхондоо тансаг харшид амьдардаг. Хөрөнгө, мөнгөтэй түүнд элдэв карьер хөөж, хэл аманд өртөн, хамгаа дэлгүүлэх шаардлагагүй нь мэдээж. Баясгалан үүнийг хүсдэггүй. Улс төр, нам гэж самбагнахгүй өмнөх ажлаа л хийгээд нам жим суух дуртай. Тансаг амьдралдаа ханаж амьдардаг түүний эхнэр Мөнхцэцэг 70 оных бөгөөд ноён Баабарын “NEPCO” паблишинг хэвлэлийн компаний захирлаар ажилладаг. Баабар, Баясгалан, Лу.Болд нар Ардчилсан намын гишүүн нэг фракцын дотно андууд билээ. Баясгалангийн эхнэр дэгжин бүсгүйг ажлынхан нь болон ойр тойрныхон нь, “Мөнхцэцэг хувцсаа давхардуулахгүй өмсөхөд, жилийн хэрэглээ нь байгаа” хэмээн гайхширдаг байна. Тэрээр наснаасаа залуу харагддаг бөгөөд залуугийн төрхөөр, яг л хэвээр байдаг гэдэг. Тэрээр хувийн биеийн  тамирын багштай гэсэн шүү.

Д.Сэндэр

Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бороо(202.170.81.10) 2013 оны 07 сарын 13

улс терд хужаагийн эрлийзууд нилээд их байдаг боловч ухтлээ нуудаг биз дээ. гэлээ ч хятадын тагнуул биш монгол нутагт терсен монголч сэтгэлгээтэй бас илуу ухаалаг болохоор атаархагчид ихээ их. энд нэг тэнэг бас бичсэн байна хеерхий.

0  |  0
Top