ХАА-н бүтээгдэхүүний бирж байгуулах бэлтгэлээ хангана

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 21

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хууль 2012 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Иймээс юуны түрүүнд Хоршооны тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай зэрэг холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. Мөн биржийн холбогдох дүрэм, журмыг батлуулах, арилжаанд оролцогчдыг /брокер, хоршоо/ бэлтгэх, сургах, мэргэшүүлэх, сумдыг шилэн кабелиар холбож цахим арилжаа явуулах нөхцөл бүрдүүлэх, арилжаалах бараа, түүхий эдийн болон агуулахын стандартад шүүлт хийх, дахин хянах, шаардлагатай стандартыг шинэчлэх, сумдад малчдын үүсгэл санаачлагаар хоршоо бий болгож чадавхжуулах, загвар хоршооны туршлагыг дэлгэрүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ. 

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top