Баяр наадмаар байдгаа барьсан иргэд халамжийн мөнгө, эх орны хишиг хувиа авч амин зуулгаа залгахаар хошуурч байна. Энэ үед Япон эзэнтэй, гадаад захиралтай ХААН банк эх орны хишиг хувийг бөөнөөр нь урьдчилан авч эргэлдүүлэх боломж олгохгүй бол иргэдэд үйлчлэхгүй хэмээн увайгүйтэж, төдийгөөс өдий хүртэл тэжээж ирсэн Монголын ард түмнээс нүүр буруулаад байгаа юм. Ингэснээр салбар тоогоороо цөөхөн Хадгаламж банкинд ХААН банкаар мөнгөө авдаг байсан иргэд нэмэгдсэн нь хаа сайгүй оочер дугаар, хэрүүл зодоон, уур бухимдал нүүрлэх болжээ. Өөрөөр хэлбэл Эх орны хишиг хувь хүртэнэ гэдэг ядарсан Монголчуудын хувьд дормжлуулж, дээрэлхүүлэх “хор” болон хувирч байна.
Тухайлбал, өнөөдөр өглөөний 9 цаг 50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн Хайлаастад шинээр нээгдсэн Хадгаламжийн салбарын үүдэнд хувь хишгээ авах гэсэн иргэд банк оргойхоос цагийн өмнөөс урт дараалал үүсгэсэн бөгөөд халуун наранд удаан оочерлож залхсан иргэдийн бухимдал гаарч банк руу дайрч байв. Хамгаалагчид нь тэдний дайралтыг тогтоон барихын тулд цахилгаан бороохойгоор залхааж, арайхийн барьж байв. Тэр үеэр олны шахцалдаан, дайралтанд өртсөн үү цахилгаан бороохойд өртсөн үү ямар ч байсан нэгэн залуу эмэгтэй ухаан алдан унаж, яаралтай эмнэлгийн тусламж дуудахад хүрсэн байна. 21000 төгрөгөө аван, хагалгаанд орох зорилготой ирсэн гэж хамт явсан хүн нь ярьж байна лээ.
Харин үүссэн нөхцөл байдлыг намжаах гэсэн салбарынхан ХААН банкнаас жийгдсэн иргэдийг 8-р сарын 1-нд Хүний хөгжил сангийн дэвтэртэйгээ ирж виза картаа авна уу хэмээн жижигхээн зар ойролцоох хашааны буланд наасан ч үүнийг нь анзаарч, тоох хүн байсангүй. Яагаад гэвэл...Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )