С.Амарсайхан: Зудын улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд дараах арга хэмжээг авч ажиллаж байна

2024 оны 01 сарын 23

Он гарсаар 176 мянга гаруй мал хорогдоод байгаа тул зудын нөхцөлд Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан танилцууллаа.


Нийт нутгийн 80 орчим хувь нь цасан бүрхүүлтэй, 7 аймгийн 28 сум төмөр зуд буюу шилэн зудтай байна. Шилэн зуд гэдэг нь нойтон цас орж, хайлж мөстөж мал хөлөөр бэлчих боломжгүй болох, малын туурай шилбэ нь галцрах зэргээр хүрндрэлтэй байдал үүсдэг.

Үүнээс гадна 17 аймгийн 128 сум цагаан зудтай байна. Ингээд тооцвол Монгол Улсын 21 аймаг зудын эрсдэл, хүндрэлтэй байна.

Нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн хэмжээнд 1-38 см цастай, хунгарласан газраа 60 орчим см хүрсэн.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж, дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Нэгдүгээрт, экспортыг зогсоох: Өөрөөр хэлбэл малын тэжээл, өвсний экспортыг 2024 оныг дуустал зогсоох шийдвэр өнгөрсөн оны 11 дүгээр сард гарсан. Үүний гол зорилго бол өвс, тэжээлийн хангалт, нийлүүлэлтийг дотооддоо тогтворжуулах, малчдын гар дээр очиж байгаа тэжээлийн үнийг хөөрөгдлийг бууруулах юм.

Хоёрдугаарт, улсын нөөцийн тэжээлээс өнөөдрийн байдлаар 9200 орчим тонн тэжээлийг малчдад 50 хувийн хөнгөлөлттэй олгож байна. Улсын нөөцөөс хөнгөлөлттэй олгож байгаа тэжээлийг нэг удаа олгоод зогсохгүй, цааш нь үргэлжлүүлээд нөхөн бүрдүүлэлтээ хийгээд малчдадаа хүргэж өгөх ажлыг зохион байгуулж байна.

Гуравдугаарт, тэжээлийн үйлдвэрлэл: Улаанбаатар болон аймаг, орон нутагт тэжээл үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдтэй Засгийн газар, яамны зүгээс холбогдох албан тушаалтнуудад уулзалдаж, өнгөрсөн 12 дугаар сараас зохион байгуулалтууд хийж эхэлсэн. Энэ нь тэжээлийг үйлдвэрийн үнээр, дундын ямар нэгэн зуучлалгүй аймаг орон нутагт нь малчдад хүргэх. Аймаг, орон нутгийн удирдлагууд иргэдээсээ захиалга аваад УОК-ын 24 цагийн шуурхай штаб-т ирүүлсэн захиалгынх нь дагуу үйлдвэрүүдээс хямд үнээр малчдад хүргэх боломж нөхцөлийг бүрдүүлж байгаа.

Мөн гулил, тэжээлийн аж ахуйн нэгжүүдтэй бид уулзалдаж, үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг аль болох нэмэгдүүлж, энэ цаг үед малчдадаа туслах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд нь дэмжиж ажиллаж байгаа.

Тэжээлийн импортыг нээх зайлшгүй шаардлага үүссэн. Ялангуяа баруун аймгуудад тэжээл хүргэх зардал өндөр учраас боомтуудаар орж ирэх тэжээлийн импортыг нээж өгсөн. Үүний үр дүнд баруун аймагт харьцангуй тэжээлийн хангалт нэмэгдэж, үнэ тогтворжиж байгаа.

Махны экспорт: Малчдын гар дээр махны нөөц нэлээд хуримтлагдсан. Өнгөрсөн 12 дугаар сарын 01-ний байдлаар нийт 49500 тонн махыг малчид гар дээрээ нөөцөлсөн байсан. Үүнтэй холбоотойгоор малчид үнэ хямд, борлуулалт хангалттай биш байна. Махаа эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байна гэдэг саналуудыг ирүүлсэн учраас бид малчдын гар дээр байгаа мал, махыг худалдаж авах замаар малчдыг дэмжих арга хэмжээнүүдийг авч эхэлсэн.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МУНХАГ(59.153.112.185) 2024 оны 01 сарын 25

Ахынх үед онцгойгийн 14 алба хаагч аииа алдаж байжээ.

0  |  0
Хулгайч новш(202.126.91.19) 2024 оны 01 сарын 25

Зудыг далимдуулж битгий л усан оргилуур шигээ мөнгө хусаарай шуналтан гуай. Та нар ах дүүсээрээ нийлээд нэг нэг намд шургаад улсын мөнгө иддэг зангаа хэзээ болих вэ? Новшийн хулгайчууд ү...ж далд ороосой

2  |  0
зочин(103.212.118.153) 2024 оны 01 сарын 23

Хангай дэлхийн зуднаас хариуцлагагүйн зуд нь илүү жин дарж байх шиг, онцгой байдал зарлаад л байх, онцгой байдлын арга хэмжээг хэрэгжүүлэгчид нь нөгөөх хариуцлагагүйн зудын авторууд байхад арга хэмжээ үр дүнтэй байх магадлал бага

1  |  0
Top