Эхнэрээ хөнөөж, гэртэй нь шатаажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 21

 Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд эхнэрээ хороож, гэртэй нь шатаасан аймшигт хэрэг гарчээ. Энэ сарын 18-ны орой 20 цагийн үед тус аймгийн Дэлгэр сумаас 30 км-т Хүрэн дэлийн хороо гэдэг газарт нутаглаж байсан 22 настай А нь 20 настай эхнэр Ч-гээ ийн хөнөөжээ. Энэхүү хэргийг аймгийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Одоогоор А ямар шалтгаанаар эхнэрээ хөнөөсөн нь тодорхойгүй байгаа аж. Гэхдээ албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар энэ хэрэг хардалтаас үүдэн гарсан байх магадлалтай гэнэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top