Намрын халуун өдрүүдтэй зэрэгцэн халдварт өвчний голомт ид сэргэж байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн мягмар гарагаас эхлэн орон даяар тарваган тахлын вакциныг хийж эхэлжээ. Тарваган тахал өвчин нь долдугаар сарын 15-наас аравдугаар сарын 15-нд хамгийн их идэвхждэг гэнэ. Иймээс тахлын идэвхтэй үед нь энэхүү вакциныг хийдэг аж. Вакциныг энэ сарын нэгэнд бүх аймаг, сум, дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн байна. Тахлын вакциныг үнэ төлбөргүй хийх юм. Манай улсын хэмжээнд 18 аймгийн 75 суманд тарваган тахлын идэвхтэй голомт байдаг аж. Гэхдээ тарваган тахлын халдвар сүүлийн 2-3 жилд эрс буурчээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )