Г.Занданшатар араа бодож, арьсаа хамгаалав уу

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 22

Монголд цөмийн хаягдал булшлах олон улсын төлөвлөгөө нэгэнт бэлэн болжээ. Цөмийн хаягдлын агуулахыг Монголд барихаар болсон юм байна. Японы “Киодо Ньюс” сонин энэ талаар баттай эх сурвалжаас авсан мэдээллээ  дэлхий нийтэд түгээжээ. Цөмийн мөчлөгийн тогтолцоог бүрдүүлэн, Япон, Америк, Монгол гурван улс цөмийн түлш, хаягдлын талаар хамтран ажиллахаар боллоо. Харин энэ тухай манай Гадаад харилцааны яамныхан мэдээлэхээс татгалзаж байна. Сайд Г.Занданшатар үүнд их л эмзэглэж байгаа бололтой. Ийм аймшигтай мэдээлэл монголчуудыг нэлээд цочихдуулж байна. Гэтэл сайд гуай нь араа бодоод, арьсаа хамгаалж байгаа юм болов уу даа. Ухаандаа, дараагийн сонгуулиар будаа болно гэж айгаад байх шиг байна. Ганц сайд ч ёстой яамай л байна, Монголыг цөмийн хог хаягдлын орон болгох нь түүнээс хямд хэрэг юм уу хэмээн хүмүүс дургүйцлээ илэрхийлсээр. Үнэхээр бодох л асуудал байх даа.

Х.Тулга

Үндэсний чөлөөт мэдээллийн портал    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top