Ц.Батбаяр, Д.Чойжилсүрэн, Ө.Энхтүвшин мэтийн хүмүүсийн шуналын гал дахин асав

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 22

Төв цэнгэлдэх хүрээлэн наадамчин олонд аргагүй л жижигдэж байгаа нь энэ жилийн наадмаас тов тодорхой харагдлаа. Сайтар чихэж оруулбал 13 орчим  хүн багтдаг юм билээ. Хүн ам өсч, гадаадын жуулчид тасрахаа больсон тул үүнээс хэд дахин том цэнгэлдэх хүрээлэн зайлшгүй хэрэгтэй. Гэвч хүсэхэд хясах гэгчээр орчин цагийн шинэ цэнгэлдэх хүрээлэн барьж байгуулах газар хотын хэмжээнд хайгаад олдохгүй байгаа гэнэ. Яваандаа олдох байлгүй дээ. Аа, харин үүнээс том асуудал олны чих дэлсэж байна аа. Төв цэнгэлдэх хүлээнг уг нь хотын захиргаа 100 хувь мэдэх ёстой. Гэвч энэхүү томоохон өмчийн 51 хувь нь аль хэдийнээ Т.Нямдаваа гэгчийн гарт ороод байгаа аж. Хотын захиргаа түүнд хэдэн жилийн өмнө ийм их хэмжээний өмч таслан, хувьчилж өгсөн юм байна. Нууцаар гэх үү дээ. Тэгээд Т.Нямдаваа нь Төв цэнгэлдэхийн газраас Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Батбаяр, Д.Чойжилсүрэн нарт өгч, том том хаус, барилгуудыг бариулжээ. Үүгээр тэдний сэтгэл ханасангүй, шуналын гал нь улам дүрэлзэн асч буй бололтой. Төв цэнгэлдэхийг өөр газарт шинээр барих сургаар хотын захирагч асан, УИХ-ын гишүүн Ц.Батбаяраас эхлээд дахин эндээс газар олж авахаар хөөцөлдөж эхэлжээ. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэн, Ө.Энхтүвшин болон Ардын намын бусад нөхөд нь зуузай холбон давхицгааж байна. Туул голынхоо хойд эрэг дээр тэд Ардын намаараа тал тохой түшилцэн ийнхүү шинэ байруудаа барих аж. Нам гэгч нь ёстой лайтай их хүчтэй эд юм даа.

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top