Хэсэг хугацаанд амаа үдүүлсэн мэт нам жим суусан Р.Амаржаргал гишүүн ойрноос хэвлэлүүдэд том том ярилцлага өгч, чанга дуугарч эхэллээ. Сонгууль ойртсоных болов уу. Гэхдээ дан ганц сонгуулийн чимээнээр тэр ийнхүү хэлд орж буй хэрэг бас биш байх. Түүнийг өнөөх шооч, нийтлэлч Баабар “Чимээгүй хотхоны хүн” гэх маягаар баахан баалсан байна лээ. Ухаандаа “Одоо л чиний ярих цаг боллоо” гэж сануулсан нь тэр юм уу даа. Хүмүүс Р.Амаржаргалыг сайн эдийн засагч гэдгээр нь андахгүй. Үг яриа нь нөгөө хэдийгээ бодвол овоо цэгцтэй. Болж л өгвөл эгзэгийг нь тааруулж байгаад мэдлэгээр түрсэн үг унагахыг хичээдэг. Тэрээр наадмын дараахан “Ардчилсан нам одоо хамтарсан Засгийн газраас гарах хэрэгтэй байна” гэв. Үүнийгээ дэндүү хариуцлагагүй ажилласан Сү.Батболдын Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй холбон “Эд нар олигтой юм юу ч хийсэнгүй” гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл Ардын намтай нэг “хөнжил” дор цаашдаа удаан байгаад байвал тус намын унхиа муутай арга, ажиллагааных нь хамаг гай барцад Ардчилсан намд яг адилхан наалдаж хоцорно. Үүнээс болоод намын маань нэр хүнд улам унана” хэмээн тооцоолжээ. Тиймээс өнөөгийн хамтарсан Засгийн газраас залхаж байна гэлээ.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )