”Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүд суллагдана

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 22

"Гал үндэстэн" холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаяр, Г.Дашдэмбэрэл, Д.Болдбаатар нарыг маргааш суллах гэнэ. Тэднийг Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжаар жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр 30 хоног албадан саатуулах шийдвэр гаргаж, өнгөрөгч сарын 23-наас саатуулсан юм. Энэ үеэр Д.Болдбаатар, Г.Дашдэмбэрэл, Ц.Энхбаяр нарын бие өвдсөн учраас Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тиймээс тэднийг эмнэлэгт байсан хоногийг нь нөхөн цагдан хорих тухай яригдаж байгаа гэнэ. Харин үүнийг нь “Гал үндэстэн” холбооныхон эсэргүүцэж Нийслэлийн прокурорт хугацаанд нь суллах хүсэлт гаргажээ.

Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top