Мах экспортод гаргахад адууны ханиад нөлөөлөхгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 22

  Манай орон махаа экспортод гаргаж, тэр нь эдийн засгийн гол хөшүүрэг болдог. Гэтэл сүүлийн жилүүдэд мал, амьтны халдварт өвчин гарч экспортод сөргөөр нөлөөлж эхлэв. Шүлхий өвчин өнгөрсөн жил Монголын зүүн бүсийг хамарч, тэндээс зургаан сарын турш мал, малын гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүн гаргаагүй. Зөвхөн баруун аймгуудаас мах экспортод гаргахаар болсон энэ үед манайд адууны ханиад дэгдээд байгаа. Долдугаар сарын эхээр нийслэлд гарсан уг өвчин өдгөө найман аймгийн 40 гаруй суманд тархаад буй. Адууны томуу дэгдсэн үед зургаан сарын хугацаанд тухайн улсаас гадаадын аль нэг орон мах авдаггүй. Гэхдээ манай улс энэ жил 20 орчим мянган тонн мах экспортод гаргахаар төлөвлөсөн. Адууны ханиад олон улсын хорио цээрт өвчин биш болохоор экспортод төдийлөн нөлөөлөхгүй гэж албаны хүн хариулж байгаа юм.   

 

 А.Туяа.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top