Уржигдар шөнө 00 цагийн үед Баян-Өлгий аймагт ажиллаж амьдарч байгаа Монголчууд руу нутгийн 20 гаруй казак залуучууд мод чулуу, төмөр барин дайрчээ. Олон залуучууд зэрэг дайрахад монгол залуус цагдаа дуудсан ч ирэлгүй цаг алдсан тул зодуулахаасаа зугатан өөрсдөө машинаараа цагдаа нарыг авчирсан байна. Харин хэв журмыг сахиулах ёстой цагдаа нар “Та нар тэгээд өөрсдөө өөдөөс нь зодолдохгүй яасан юм” гээд тоосон шинжгүй зогссон гэнэ. Тэр ч байтугай тус аймгийн Засаг дарга нь цагдаатайгаа адилхан утгатай зүйл ярьсан гэцгээх тэдгээр залуус сүүлийн үед казакуудын үндэсний үзэл хэрээс хэтэрч байна хэмээн өгүүлж байна. Адилхан Монгол улсын иргэн байж энэ мэт өөр хоорондоо муудалцаж жалга довны үзэл гаргахаа болимоор юмсан даа.
М.Гэрэлгуа.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 2 )
zcsgafgdf
ene medeenii arxiv nadad ux talagdadag