”Эрдэнэс Таван Толгой”-н лицензийг энэ долоо хоногт багтаан шилжүүлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 23

Энэ сарын 19-нд "Эрдэнэс Тавантолгой"-н ТУЗ-ийн хурлаар лиценз шилжүүлэх, үйлдвэрлэлийг өргөтгөх тоног төхөөрөмж худалдаж авах хөрөнгийг баталжээ.  "Тавантолгой"-н баруун, зүүн Цанхи ашигт малтмалын хайгуул олборлолт хийх таван лицензтэй. Эдгээр лицензийг шилжүүлэх талаар ч ярьсан байна. Лиценз шилжүүлэх ажил энэ долоо хоногт шилжиж дараа нь  экспортлох ажил эхлэх юм байна. Одоогоор “Эрдэнэс MGL”-д байгаа таван лицензийн  нэгийг нь "Эрдэнэс-Тавантолгой"-д шилжүүлэх гэнэ. Тус комнанийн ажиллаж байгаа хэсэгт ТЭЗҮ хийгдэж нөөц тогтоогдсон тул нүүрсээ экспортлох ёстой.  Гэтэл лиценз шилжиж ирэх ажил хүлээгдээд байгаа юм байна.  Харин таван лицензийг шууд шилжүүлэх боломжгүй бөгөөд бүгдийг шилжүүлэхийн тулд баруун, зүүн Цанхийн хайгуулийн ажлыг бүрэн дуусгаж нөөцөө тогтоож, улмаар олборлох технологио тодорхой болгосны дараа шилжүүлэх гэнэ. Гэхдээ УИХ-аас бүх лицензийг шилжүүлэх тогтоол гарсан бөгөөд Засгийн газар хайгуулын ажлыг дуусгаж, нөөцийг нарийн тогтоож, хөрөнгө оруулалт хийгдэж эхэлсний дараа шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

А.Туяа.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top