Өдгөөгийн хамгаалалтын албаныхан албан үүргээ хэрхэн биелүүлж, хэнийг юунаас хамгаалахаа мэддэггүй бололтой. Хамгаалагч гэдгийг дарангуйлагч гэж эндүүрэмгүй. Улсын баяр наадмаар наадамчин олны аюулгуй байдал, тав тухтай байдлыг хангах зорилгоор цагдаа, хүчний байгууллагынхан хамгаалалтад гардаг. Үндсэндээ наадамчин олноо хамгаалж аливааг зохицуулах үүрэгтэй үйлчилгээнд гардаг гэж боддог. Гэтэл энэ жилийн наадмаар Хүй долоон худагт ажилласан цагдаа нар ард түмнийхээ амгалан тайван байдлыг хамгаалах байтугай айлган сүрдүүлсэн байдлаар үүргээ гүйцэтгэлээ. Түрүүлж, айрагдсан морины барианы хашааг тойрон нохойтой хамгаалалт гарсан нь наадам гэхээс илүү нэг л эвгүй сэтгэгдэл төрүүлж байсан. Бид ямар эсэргүүцлийн жагсаал, ямар нэгэн үймээн самуунд ирж байгаа биш. Түрүүлсэн морийг хулгайлж, дээрэмдчих биш. Наадамчин олондоо хүндэтгэлтэй хандмаар.
Д.Сэндэр. Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )