Эрхэм та бүхнийхээ амралтын өдрүүдэд нэгэн сайн мэдээ хүргэе. Гэр бүлийн аяллын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд автобус HYMER тэнгэрлэг заяат монголчуудад тун сайхан зохицсон унаа байна. Яг л өөрийн гэртээ байгаа юм шиг тав тухтай орчинд амарч, аялаж, голын эргээр зугаалдаг аяллын автобусыг хэн хүнгүй сонирхох боллоо. Авгайдаа хайртай хүн ч авдаг л эд дээ гэдэгчлэн ам бүлдээ хайртай хүн “дохичиход” гэмгүй л унаа байна. Алжаал ядаргаагаа тайлахад ая тухтай амралт хамгаас чухал. Манайхан амарч байгаа нэрийдлээр хөдөөгийн замд сэгсчүүлсээр амралт нь ядралт болчихдог. Тэгвэл энэ сайхан хүлгийг унаад байгалийн цэвэр агаар, үзэсгэлэн төгс бүрдсэн газруудаар хангалттай зугаалж болох нь. Хөл чилгэр, сэтгэл тэнэгэр явах шиг жаргал хаа байх вэ. Хөдөө хотгүй аялцгаая. Аяллын Hymer-тайгаа явахад халуун ус хананаасаа авна, хангай говийг бохирдуулахгүй биеэ засчихна, хээрийн боохойноос айхгүй унтчихна аа. Давуу тал их ээ, их. Хотынхон аль ч улиралд дуу чимээндээ ядраад байвал гэр бүлээрээ ойрхон шиг гарч унтчихаад л, өглөө нь ажилдаа шогшдог газар. Ер нь балга бензин хайран уу, атга уушиг хайран уу гээд яриад байвал яриад байна. Ямар ч байсан Сандей группын “Шинэ өглөө” их дэлгүүрийн гадаа энэхүү гайхамшигт Hymer-ийг худалдаалж буйг эрхэм уншигч та бүхэндээ www.shock.mn дуулгахад таатай байна. Азхүү байвал ёозхүү бий, Амьдралыг өөдрөгөөр харвал аз жаргал байна шүү хүмүүс ээ.
Үргэлжлэлийг эндээс үзнэ үү
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )