Чикагогийн их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийж, ганцаардал хүнийг үхүүлдэг болохыг нотолжээ. Ганцаардаж буй хүмүүс сатаарах гэхдээ гэрийн тэжээмэл амьтан тэжээж, техник, компьютерт дурладаг байна. Хүний зан байдлыг судалдаг профессор Николас Эпле ганцаардал бол хувь хүний биеийн болоод сэтгэл зүйд тамхинаас илүү хор хөнөөл учруулдаг гэж үзэж буй аж. Тэрээр, "Ганцаардал бол маш аймшигтай. Нийгэмтэйгээ нийлдэггүй хүмүүс бурхан, амьтнаас аврал эрж, тэдгээрийг хань татдаг. Эсвэл янз бүрийн юм цуглуулдаг" гэжээ. Эплегийн үзэж буйгаар ийм байдал маш их эмчилгээ хийхийг шаарддаг аж. Ер нь бол тархинд тухайн хүний анхаарал юунд чиглэж байгаа, амьд амьтанд уу, эсвэл ямар нэгэн зүйлд үү гэдэг нь ялгаагүй, тэр эрхтэн нийгмийн үүргээ л гүйцэтгэж байгаа хэрэг.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )