Америкийн судлаачид орчин үеийн хүмүүсийн гэр ахуйдаа өргөн хэрэглэдэг зарим химийн бүтээгдэхүүн эмэгтэйчүүдийг үргүй болгодог гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ялангуяа, хувцас, сав суулга, хивс угааж ариутгагч бодисуудыг болгоомжтойгоор хэрэглэхийг тэд зөвлөж байна. Олон жилийн турш бидний ахуйдаа байнга хэрэглэж ирсэн сав суулгыг тос, бохироос салгагч угаалгын бодисыг хоргүй гэж баталж байсан билээ. Гэвч Калифорнийн их сургуулийн мэргэжилтнүүд энэ угаалгын бодис, эмэгтэйчүүдийн үргүйдлийн хоорондын холбоог нээсэн байна. Энэ талаар мөн Данид 1240 жирэмсэн эмэгтэйг судалгаанд хамруулан, тэдний цусанд угаалгын бодист ордог перфтор-нүүрстөрөгчийн хэмжээг хэмжиж байжээ. Мөн тэднээс хэр удаан хугацаанд жирэмсэлснийг ч асууж байсан аж. Үүний үр дүнд угаалгын бодис жирэмслэхэд саад учруулдгийг тогтоосон байна. Судалгааг ахлагч Йорн Олсен энэ хоёрын яагаад тэгж нөлөөлдөг зүй тогтол, перфтор-нүүрстөрөгч хүний бие организмд хэрхэн нөлөөлдгийг нарийн тогтоогоогүй ч энэ бодис хүний биеэс арилалгүй, удаан хугацаагаар байдгийг олж мэджээ. Судалгаанд оролцогчдын дунд хийсэн асуумжийн явцад перфтор-нүүрстөрөгч бүхий угаалгын нунтгийг байнга хэрэглэдэг эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг алдагдаж байсан нь химийн бодис дааварт нөлөөлдөг байж болох талтай гэж үзэж буй юм. Британийн эрдэмтэд үүнийг цааш нь улам лавшруулан судалж байгаа аж.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )