ХБНГУ-ын SES, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо хамтран хоёр дахь жилдээ үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийнэ. Уг үзлэгт унаж татдаг, тархины саажилт, хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүд урьдчилан холбогдож үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Энэ үеэр манай улсад хамгийн багадаа 35000 төгрөгийн үзлэг, 65000 төгрөгийн төлбөртэй тархины бичлэг зэргийг үнэгүй хийнэ. ХБНГУ-ын мэргэжлээрээ 40 гаруй жил ажилласан мэдрэл, хөдөлгөөн заслын эмч нар үзлэгийг хийх юм. Эмч мэргэжилтнүүд ирэх сарын 3-13-ныг хүртэл Баян-Өлгий, Ховд, 15-16-нд Улаанбаатар хот, 18-22-нд Баянхонгор, наймдугаар сарын 23-наас есдүгээр сарын 7 хүртэл Улаанбаатар хотод тус тус ажиллана. Нийт 200 хүүхдийг энэ үйл ажиллагаанд хамруулах боломжтой аж. Дашрамд дуулгахад, манай улсад хөдөлгөөн засалч бэлтгэдэггүй учир мэргэжлийн эмч байдаггүй аж.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )