Эмэгтэйчүүдийн нулимс эрчүүдийн тестостероны хэмжээг багасгадаг

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 23

Нулимс ямар ч зүрхийг "гишгэлж" чадна. Хүн уйлснаар сэтгэлийн хөдлөлөө илэрхийлдэг бол бусдын хувьд өрөвдөх мэдрэмжийг төрүүлдэг. Харин амьтдын нулимс хүнийхээс ялгаатай нь химийн нэгдлийг илэрхийлдэг. Тухайлбал, эр оготны нулимс уураг агуулдаг бөгөөд үүгээрээ эсрэг хүйстнийхээ анхаарлыг татдаг байна. Израилийн Вейцманы нэрэмжит Байгалийн шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд хүний нулимсны утга учрыг олохоор сонирхолтой судалгаа хийжээ. Туршилт хийхийн тулд тэд эмэгтэйчүүдэд эмгэнэлт кино үзүүлэн нулимсыг нь жижиг хуруу шилэнд тосч авсан байна. Ингээд 24 эрэгтэйд уг нулимсанд дүрж норгосон самбай үнэртүүлж, 26 хүнд эмэгтэйчүүдийн хацар дээгүүр уйлахаас нь өмнө яг л нулимс шиг урссан шингэнийг үнэртүүлжээ. Судалгааны үр дүнд нулимс үнэртсэн эрчүүд туршилтад оролцогч эмэгтэйчүүдийн зургийг хараад сэтгэл татам биш гэж үнэлжээ. Тэдгээр 24 эрийн шүлсийг лабораторийн шинжилгээнд оруулахад тестостероны хэмжээ нь багасч, сексийн сэрэл нь буурсан байхыг тогтоосон байна.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top