”Бодит нийгэм” нээлттэй хаалганы өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 23

Иргэний шударга шүүх ТББ-аас ирэх сарын 26-28-ны өдрүүдэд "Бодит нийгэм" нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулахаар боллоо. Өдөрлөг Сүхбаатарын талбайд болох бөгөөд хар, цагаан хоёр тэнхимээс явагдана. Энэ үйл ажиллагаанд улс төрийн намууд, хохирсон иргэд, ТББ-ууд болон хөдөлгөөнүүд оролцоно. Энэ үеэр өмнө нь болж байсан дуулиантай, мартагдаад байгаа хэргүүдийн талаар зөв болон буруу шүүхийн шийдвэрүүдийг дэлгэнэ. Мөн илтгэл тавьж, сургалтууд явуулахаас гадна өргөдөл, гомдол, шийдэгдээгүй асуудлыг хэлэлцэж, гарах гарцын талаар санал асуулгыг авах юм. Үүнээс гадна нээлттэй хаалганы өдөрлөгтэй холбогдуулан сая төгрөгийн шагналын сантай фото зургийн уралдааныг зарлаж байна. Иргэний шударга шүүх ТББ-д 4-5 жилийн дотор 11000 гаруй санал гомдол ирсэн.

Эх сурвалж: Амралтын шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top